Л.Болд: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг яаралтай хэлэлцэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсан юм. Гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"Өнөөдрийн хэлэлцэх асуудалд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл 3-т байна. Өнөөдөр хүний эрхийн ямар олон асуудал олны анхааралд байгаа. Өнөөдөр УИХ эхний дарааллаар хэлэлцмээр байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд нээлттэй сонсгол хийгдэнэ. УИХ-аар хэлэлцчихвэл нээлттэй сонгсгол хийх боломжтой болно. Олон иргэд энэ асуудалд анхаарч байгаа.
Олон долоо хоног хойшлуулаад баймаар байна. Санал хураалт гэж байхгүй учраас богино хугацаанд хэлэлцээд явчих боломжтой гэж би харж байна."
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25