2019.05.16
Л.Болд: Монгол улсын Их хурлыг дэндүү доромжилсон үйл явц болж байна
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаан нийт 8 асуудал хэлэлцэх юм.
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд "2020 оны үндсэн чиглэлийг эхний асуудал болгож хэлэлцмээр байна. Энэ нухацтай хэлэлцэх асуудал учраас ирц сайтай байхад нь хэлэлцэх хэрэгтэй" гэлээ. Мөн "Хүний эрхийн илтгэлийг Үндсэн чиглэлийн дараа хэлэлцэх хэрэгтэй. Хүний эрхийн асуудал өнөөдөр нийгмийн хамгийн том асуудал болоод байна. Тиймээс УИХ энэ асуудлаар өөрчлөлт хийсэн шийдвэр гаргах хэрэгтэй байна" гэлээ.