Чуулганаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонсоно
2019.05.17

Чуулганаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонсоно

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.17/  нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хоёр хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонсох юм.

Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалттай холбоотой санал хэлж байна.