2019.04.11

Төрийн Соёрхолт түүхчид үнэлэгдсэн Сайд

Монгол Улсын Засгийн газраас болон ‪БСШУС-ын сайд болсоноосоо хойш Ё.Баатарбилэгийн гаргаж байгаа тушаал, шийдвэрүүд сүүлийн өдрүүдэд олны талархлыг хүлээж байна.

Монгол Улсын Боловсролын салбар олон сайдын нүүр үзэж бодлогын их төөрөгдөл дунд салбарын яам болон харьяа байгууллагууд нь ажиллаж байсан гэж хэлж болно.

Тэрээр өмнөх сайд нарын анхаарал хандуулж чадаагүй 6 настнуудын элсэлт, сурах бичгийн хүрэлцээ, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хэл ам дагуулдаг сургалтын төлбөр, элсэлтийн босго оноо, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт асуудлуудыг сайд болсон даруйдаа анхааралдаа авч, холбогдох хүмүүстэй уулзаж ярилцахын зэрэгцээ тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна.

Олон нийтийн цахим сүлжээнд түүний гаргасан тушаал шийдвэр иргэдийн талархалыг хүлээхийн зэрэгцээ эрдэмтэн, судлаачид ч талархалтай хүлээн авсанаа илэрхийлээд байна.

Монгол Улсын Төрийн Соёрхолт түүхч Д.Өлзийбаатар өөрийн цахим хуудсандаа,

Түүхч Д.Өлзийбаатарын цахим хуудасын нийтлэл

“БСШУС-ын сайдын эрс арга хэмжээ боловсролын салбарт зөв хандлага авчирах эхлэл болно. Зөв сайн цаг наашилсаар...

‪1. Урлагийнхаас бусад өмчийн бүх сургууль I ангид шалгалт авч уралдуулж элсүүлэхийг хоригложээ, энэ жилээс.

‪2. Өмчийн бүх сургуульд 6 нас хүрээгүй бол I ангид элсүүлэхийг хоригложээ.

‪Цаашид их дээд сургуулийнхаас өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр, мөн чанаргүй их дээд сургуулийг цөөлөх рүү онцгой анхаарч тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж эхэлжээ. Энэ бүх ажлаа хуулийн хүрээнд тооцоо судалгаанд үндэслэж хийж байгаа юм байна.

Жишээ нь, төрийн өмчийн 18, 23 дугаар сургууль гэхэд жилд 1000 давсан хүүхэд бүртгээд 120-ыг л авдаг. Ингэхдээ нэг хүүхдээс багадаа 10 мянган төгрөгийн хураамж авдаг. Зургаан настнуудыг ингэж өрсөлдүүлдэг, зургаан настнуудаар бизнес хийдгийг хориглож байгаа юм байна.” гэжээ.

Түүхч Д.Өлзийбаатар нь өнөөгийн цаг үеийн түүхийн хэлхээг түүчээлэгч төдийгүй Монголын үе үеийн түүхийг өнөө цагт өвлүүлэн үлдээсэн Монголын түүхийн шинжлэх ухааны томоохон төлөөлөл билээ. Тэрээр БСШУС-ын сайдын талаар өөрийн цахим хуудсандаа энэ сарын эхээр /2019.04.02/ өдөр бичиж байжээ.

Түүхч Д.Өлзийбаатарын цахим хуудасын нийтлэл

Дахин 2019.04.08-ны өдөр салбарын сайдынхаа талаар талархалтай мэдээлэл оруулсан нь БСШУС-ын сайд Е.Баатарбилэг нь зөв шийдвэр гарган, зөв ажиллаж байгаагийн илэрхийлэл болж байна.