Засгийн газар өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаас зарим шийдвэрийн талаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.
Тэрээр, Өнөөдөр Засгийн газраас БСШУС-ын сайдын эрхлэх асуудыг хүрээнд хоёр шийдвэр гарлаа.
Нэгдүгээрт,
"Чингис хааны өв соёлын хүрээлэн" байгуулах тогтоол гарлаа. Чингис хааны төрсөн газар, Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нилээн том бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Чингис хааны түүхт дурсгалтай холбоотой гадна, дотоодын аялал жуулчлалыг татах зорилготой томоохон хэмжээний цогцолборын асуудлыг манай улс олон жил ярьсан. Үүний дагуу Дадал суманд баригдаж байгаа Чингис хааны хөшөөт цогцолборын түшиглэн "Чингис хааны өв соёлын хүрээлэнг" байгуулах шийдвэр Засгийн газар гаргалаа. Хүрээлэнг байгуулах ажил энэ жилээс эхэлнэ.
Хоёрдугаарт,
Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг байгуулах ажлын хэсэг гаргах захирамж гаргалаа. Үндэсний урлагийн их театр байгуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэх шийдвэр гарлаа. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ажил. Энэ ажлуудын БСШУС-ын сайдын эрхлэг ажлын хүрээнд ажлыг зохион байгуулна. Ажлын явцыг тухай бүрт нь мэдээллэх болно.