2018.12.03

Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт Өмнөговь аймгийн 1000 гаруй иргэн хамрагджээ

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн эмч ажилчид, Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нартай хамтран "Хавдрын эсрэг хамтдаа-2018" аяныг Өмнөговь аймгийн төвд 4 өдрийн турш амжилттай зохион байгуулав.

Аймгийн 15 сумаас хавдартай байж болзошгүй заавал үзүүлэх шаардлагатай иргэнийг зохион байгуулалттай хамруулснаараа илүү цар хүрээг хамарсан үр дүнтэй ажил болсон байна.

Аяны хүрээнд толгой хүзүүний мэс засал, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг, элэг цөс нойр булчирхайн эхо, ерөнхий мэс заслын чиглэлээр нийт 1000 орчим иргэнийг үзлэг оношилгоонд хамруулжээ.