Тусгай хэрэгцээт боловсролын үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөг боллоо
2018.11.30

Тусгай хэрэгцээт боловсролын үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөг боллоо

Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд сургалтын явцад хэрхэн сайжирч, хөгжиж байгааг таницуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Х.Болормаа оролцож, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сургалтын орчин, багш нарын хийсэн тоглоомын танилцуулга болон тус цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн “Би чадна” урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа

Засаг дарга Х.Болормаа

“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг харьялал харгалзахгүй сурч, хөгжихөд эрдэм оюунаа зориулсан багш нартаа болон хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарал, халамж тавьж буй эцэг эхчүүдэд талархал илэрхийлье. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө байнга хамтран ажиллана” гэлээ.

Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Алтан намар” урлагийн наадмын нийслэлийн шалгаруулалтанд амжилттай оролцсон 116, 29 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчид шилдэг номеруудаа дүүргийн удирдлагуудад сонирхуулав. Өдөрлөгийн төгсгөлд дүүргийн Засаг дарга “Алтан намар” урлагийн наадамд амжилттай оролцсон хүүхдүүдэд шагналыг гардуулж, гарын бэлэг өглөө.