С.Эрдэнэ: Халамж хавтгайруулах гэж байгааг бид дэмжихгүй
2011.06.24

С.Эрдэнэ: Халамж хавтгайруулах гэж байгааг бид дэмжихгүй

УИХ-аар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн ч Ардчилсан намын бүлэг завсарлага аваад буй. Ялангуяа энэ асуудлыг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа эрхэм бол С.Эрдэнэ гишүүн түүний байр суурийг сонирхлоо.

Нийгмийн халамжийн тухай хууль 2005 онд батлагдсан. Гэвч 16 сая долларын тайланг одоо хүртэл нийтэд ил болголгүй чимээгүй өнгөрсөн. Одоо энэ хуулийг батлахаар гадаадаас 40 орчим сая долларын төсөл, хөтөлбөр авах гээд байгаа юм байна. Зөвхөн тэр мөнгийг авахын тулд энэ хуулийг батлах гээд байна.Түүнчлэн энэ хуулийг баталснаар 96 тэрбум төгрөгийн нэмэлт төсөв тусгагдахаар тооцоо байгаа юм. Өрхийн орлогыг тодорхойлох зарчмаар зорилтод бүлэгт нийгмийн халамжийн мөнгө олгоно гэдгийг бид эсэргүүцэж байгаа, Учир нь тэр өрхөд хөдөлмөрийн насны хүн байж л байгаа. Одоо халамж хавтгайрчхаад байхад нэмж халамжийг хавтгайруулах гээд байгаа нь байж болохгүй зүйл. Монголд ажил хийх хүн олдохоо байлаа.

 

Зорилтод бүлгээ хэрхэн тодорхойлох нь ч тодорхойгүй байна.Тест маягийн зүйл бөглүүлж байгаад тодорхойлох юм гэсэн. Ийм зүйл байж болохгүй, ямар конкурс өгч байгаа биш дээ.Тэгээд ч дунд, доод шатандаа хавтгай улс төржчихсөн захиргааны байгууллагынхан өөрийгөө дэмждэг, өөрийгөө тойрон хүрээлсэн хүмүүсийг хамруулна. Тийм учраас ийм зүйл байж болохгүй. Үүнээс гадна Байнгын хорооны дарга Д.Очирбат өөрийн байгуулсан ахмадын амралт дээр Чингэлтэй дүүргийн хэсгийн ахлагч нараа авчирчихсан "Өнөөдөр та бүхнийг манай нам ажилтай болгосон" гээд улаан цайм ЕТV-гээр ярьж байсан. Гэтэл хэсгийн ахлагч гэдэг нь хуулиараа албан ёсны төрийн албан хаагч биш. Нийслэлийн төсөвт гурван тэрбум төгрөгийг хууль бусаар тусгаад түүгээрээ хэсгийн ахлагч нэртэй Ардын намын үүрийн дарга нарыг цалинжуулж байна, Үүнийг өчигдөр телевизээр эрээ цээргүй ярьж байна лээ. Би энэ асуудалтай холбогдуулж асуулга тавих гэж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.