2018.09.03

Хоёр тал зөвшилцөлд хүрч, асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр болжээ

9 дүгээр сарын 3-наас багш нар ажил хаяна гэж МҮЭХ-ноос мэдэгдсэн. Харин ажил хаялт зарлаад байсан тал БСШУСЯ-тай зөвшилцөлд хүрснээр ажил хаялт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо гэж салбар яамнаас мэдээллээ. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Нэг удаагийн урамшуулал гэдэг нь 300 мянган төгрөг нэг удаадаа аваад, үндсэн цалингийн нэмэгдэл болгосон нь хувь хүндээ илүү ач холбогдолтой.