2018.06.06

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн эргэн тойронд

Хөдөлмөрийн хуульт бол суурь зохицуулалттай, томоохон хуульд тооцогддог. Цаашдаа хөдөлмөрийн зохицуулалтыг эрх зүйн талаас нь боловсронгуй болгох, өөрчлөх, холбогдох хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэдэг байр суурийг салбарын яамныхан хөндөж байгаа. Холбогдох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлсэн. УИХ-ын хувьд тухайн хуулийг шинэчлэн найруулах хэрэгтэй гэдэг байр суурьнаас хандаж, хэлэлцэхээр тогтоод байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд маргааныг эрхийн маргаан буюу сонирхлын маргаан гэж зохицуулсан гэж сайд тайлбарлаж байна. Гэхдээ өмнөх зохицуулалтаас ямар өөрчлөлт гарч байна вэ гэхээр маргааныг зохицуулагч Арбитраар явна, байгууллагын дотоод журам, хэлэлцүүлгээр явна. Энэ нь үр дүнгээ өгөхгүй бол ажил хаялт зарлана гэжээ. Ажил хаялтыг өөгшүүлсэн олон заалт байна. Ямар учраас нийгмийн эмх замбараагүй байдлыг турхирсан зохицуулалт оруулсан бэ?