2018.06.04
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллалаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөр бүл” төвийн хүүхдүүдтэй хамт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тэмдэглэлээ. Энэ төв ус, цахилгаан, тоног төхөөрөмж зэрэг ахуйн хэрэглээний 21 сая төгрөгийн өртэй. Гэвч Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 100 сая төгрөгийн төсөв нэмж олгох асуудлаар хэлэлцэхээр боллоо.