2018.06.04

О.Содбилэг гишүүний гэргий алдарт эхийн одон хүртжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгийн гэргий Э.Туул нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 'Алдарт эх'-ийн одонгоо гардан авч, энгэртээ зүүлээ.

Энэ талаар О.Содбилэг гишүүн: “Эх үрсийн баярын мэнд хүргэе! Өнөөдөр миний хайрт хань Э.Туул "Алдарт эхийн одон"-р шагнуулсан сайхан баярын өдөр болж байна. Монголын үрс олон болж, аз жаргалтай байх болтугай!” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Э.Туул нь гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Оргио” тахианы үйлдвэрийг ажиллуулдаг билээ. Хүний сайн хань, хүүхдийнхээ мундаг ээж бас бизнест одтой тэрбээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн олон ажил хийдэг гэдгээрээ нэр хүндтэй нэгэн.

 УИХ-ын гишүүн О.Содбилэгийн арын албыг бат хариуцахын зэрэгцээ дөрвөн ч хүүхдийг нь төрүүлж өгсөн Э.Туул хатагтай гэрийн мундаг эзэгтэй төдийгүй "Ажигна" группээ нэр төртэй удирдан яваа чадвартай бизнес эрхлэгч бүсгүй.