2012.03.05
Д.Тэрбишдагва: Энэ нам нэг л биш ээ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гэнэтхэн л Тэрэлжид хүмүүсээ дуудаад МАН гэдэг хуучин нэрээ авахаар боллоо гээд тунхаглал гэдэг юм гаргасан шүү дээ. Би бол тэнд үг хэлээгүй. Жаахан бодож үзэх хэрэгтэй юм байна даа гэж бодоод л түрүүлээд гараад явсан. МАН гэдэг нэрийг авч болно л доо. Авахын тулд урьдчилж гишүүдээрээ хэлэлцүүлээд, хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой байхгүй юу. Гэтэл нэг хэсэг хүн шийдвэрээ гаргачихаад гэнэт Тэрэлжид дуудаад “Энэ нэрийг авна аа” гэхэд нөгөө хэсэг нь үг дуугүй дэмжээд л тунхаглал гарсан шүү дээ. “МАХН нэрийг өөр хүмүүс авчих юм биш үү” гэхэд “Ямар ч асуудал байхгүй” л гэсэн. Манай нам чинь алдар гавьяатай, одон тэмдэг гялалзуулсан олон хуульчидтай шүү дээ. Тэгээд МАХН гэдэг нэрийн товчлолыг манай намын дарга нар ёстой “онигоо” болтлоо авч бүртгүүлсэн биз дээ.
-Тэр хурал дээр Н.Энхбаяр дарга ганцаараа эсэргүүцэж үг хэлээд түрүүлээд гараад явчихад нь “Намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхад нь хүрээлж байсан олон нөхөд, тойрон хүрээлэгчид хааччихсан бэ” гэх харамсал өмнөөс нь төрж байсан л даа. Одоо ч гэсэн МАХН-ыг бүрдүүлж байгаа багийн ихэнх нь шинэ хүмүүс байгаа шүү дээ, Н.Удвалыг эс тооцвол... -Тантай адилхан харамссан хүмүүс байсан гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс өрөө тасалгаандаа орчихоод шивэр авир ярьцгааж л байсан. Телевизээр МАХН-ын хурлыг харахад алдар гавьяатай, нэр хүндтэй, ахмад буурлууд, дунд, залуу үеийн төлөөлөл ч харагдаж л байдаг юм.
-Би хувьдаа 2007 онд С.Баярыг намын дарга болсноос нь хойш хувь хүнийх нь хувьд эсэргүүцсэн, таарамжгүй байсан нэг ч зүйл байхгүй. Одоо ч гэсэн уулзаад, санал бодлоо хэлээд л явдаг. Улстөрчийнх нь хувьд бол 2008 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж Засгийн газар байгуулснаараа ард түмний сонголтыг уландаа гишгэсэн, намаа ялуулахын төлөө нойр хоолоо хасч өдөр шөнөгүй зүтгэсэн жирийн гишүүдийнхээ сэтгэл зүрх рүү ус цацсан л гэж боддог.Ардчилсан намыг Засгийн газарт оруулна гэхэд өмнөх өдөр нь л “Тэгвэл яах гэж сонгууль хийсэн юм” гэж эсэргүүцэж байсан хүмүүс маргааш нь С.Баярыг “Стандарт бус Засгийн газар байгуулна” гэнгүүт л алга нижигнүүлэн ташаад, бараг 100 хувиар баталсан шүү дээ. Энэ шийдвэрийг дэмжихгүй хүмүүс хуралдаанд ирж суулгүй зугтаасан. Бага хурал дээр 34 хүн үг хэлсэн билүү дээ. Тэдний дундаас би ганцаараа “Үндсэн хууль зөрчиж байна, олонхи болсон хариуцлагаа хүлээж чадахгүй юм бол яах гэж сонгууль явуулсан юм бэ” гэсэн байр суурин дээр байсан. Асуултаар бол Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин гишүүн нар санал бодлоо хэлж, шүүмжилж байсан. Аймаг, хот, орон нутгаас ирсэн дарга нарыг өмнөх өдөр нь хүлээн авч үүрэгдсэн гэдэг юм билээ. -Саяхан танай намын дарга С.Батболд “Манай намд фракци байдаггүй” гэж Ардчилсан намын дарга руу нэлээд ёжтой харж байгаад бардангуй хэлсэн. Гэтэл үнэн хэрэгтээ танай намд фракциуд нь ил тод байдаг, үгээ хэлдэг, намын удирдлагууд нь сонсдог байсан бол арай ч ийм байдалд орчихгүй л байсан байх л даа...-Сонгууль дөхчихөөд ч тэр үү, сүүлийн үед намын хурлууд хуучин социализмын үеийнх шиг алга ташуулдаг болчихоод байна. Үг хэлбэл дэмждэг, сөрөг шүүмжлэл гардаггүй, үүнийгээ их гоё юм шиг хараад байна л даа. Энэ нь нэг их эрүүл үзэгдэл биш. Хааяа нэг үг хэлдэг шүүмжилдэг хүмүүс нь дахин дахин давтаад үглээд байх нь тийм таатай биш ч юм болов уу гэдэг үүднээс бусдыгаа бас үг хэлээсэй гэж харж л явдаг. Нам дотор фракци байна гэдэг эрүүл зүйл шүү дээ. Хуучин бас ч гэж жигүүр, хөдөлгөөнүүд байсан. МАН гэдэг нэрийг аваад л бүгдийг нь татан буулгасан. Одоо ч гэсэн гишүүдийн дотор “Фракци байгуулья” гэдэг яриа явж л байдаг, тодорхой гишүүд “Манай өрөөгөөр ороорой, фракц байгуулья” гэж байсан тохиолдол ч бий. Энэ нь ч буруу юм биш. Том, том хурлууд дээр үг хэлэхгүй ч гэсэн дотроо, өөр хоорондоо бол “Энэ нам ч нэг биш байна шүү” гэж ярьж байгаа гишүүд олон бий. Хэрвээ ард түмэн бухимдалгүй, ажилгүйдэл, ядуурал буурч, иргэдийн амьжиргаа дээшилж, өөдрөг байвал заавал фракци байгуулах шаардлагагүй л дээ. Ер нь илэн далангүй, шүүмжлэлтэй хандсан хүмүүс нь “нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах” шиг үзэгдчих гээд, түүнээсээ айгаад байна л даа.
-МАХН-ын 25 дугаар их хурал түүхэн хурал болсон. Энэ хурлын өмнө намд бий болсон үхширмэл зүйл, боловсон хүчний бодлоготой холбоотой болж бүтэхгүй байгаа зүйлийг сэтгэл санаа нийлсэн хүмүүс шүүмжилж, гарын үсэг зурж, өөрчлөх хөдөлгөөн өрнүүлсэн юм. Өмнө нь “Онц их хурлын төлөө”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн гээд олон л хөдөлгөөн байгуулж, зохион байгуулах гэж оролдсон боловч явж өгөөгүй. Тэгээд УИХ-ын намын бүлэг доторх гишүүд орж ирж дуу хоолойгоо нэгтгэсэн нь тэр. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд гэдэг арай өөр шүү дээ. 2008 оны сонгуульд зарим нь нэр дэвшээгүй, зарим нь өөр ажилд томилогдсон. Хүн ёсны хувьд хоорондоо сайхан харилцаатай байдаг.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулснаар энэ ухралт эхэлсэн юм. Стандарт бус засагтай байна гэдэг чинь өөрөө маш эвгүй, хүний дургүй хүргэхээр үг. Боловсон хүчний бодлогынхоо 40 хувийг цөөнхөд өгсөн энэ үеэс л энэ нам боловсон хүчний бодлогогүй юм байна, хуулиа дээдлэхгүй юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Монголчууд эв, нэгдэлтэй байх нь зөв. Гэхдээ эвтэй, нэгдэлтэй байна гээд ард түмний сонгуулиар өгсөн эрх мэдлийг буцааж, Үндсэн хууль зөрчиж Засгийн газар байгуулсан нь зүгээр сөрөг хүчнээ дуугүй болгож, долдугаар сарын 1-ний хэргийг саармагжуулах гэсэн, магадгүй энэ ашигт малтмалын ордуудыг олигархижуулахад тусалсан тийм л бодлого болсон гэж би хувьдаа эмзэглэж явдаг.
-Тэгж хэлэхэд хилсдэхгүй байх аа. Уг нь бол намын дарга хүн өөрийнхөө бодлогыг явуулж байгаа гэж би ойлгодог, явуулаасай ч гэж хүсдэг. Би С.Баярыг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр суухыг нь бараг хараагүй. Өрөөндөө л баахан хүн дуудаж уулздаг, үүрэг даалгавар өгч зохион байгуулдаг юм гэнэ лээ. Тэндээ тэр стратеги, бодлогоо ярьдаг юм байлгүй.
-Хэлэлцэлгүй яах вэ, хэлэлцэх ёстой. Хуулиараа тийм юм чинь.-Таныг сайд байх үед, өөрөөр хэлбэл Н.Энхбаярын үед дэд сайдын суудал 300 сая төгрөгөөс эхэлж үнэлэгдэж байсан гэдэг. Гэтэл сая “МАК”-ийн Нямтайширын хүү Номтойбаяр гэж залуу намдаа нэг тэрбум төгрөг хандивлаад дэд сайд болчихлоо гэх юм. Ил мэдэгдэж байгаа нь л тэр шүү дээ...-Аль алиныг нь л шалгах хэрэгтэй. Би МАХН-д тэгж олон зуун сая төгрөг хандивлаж байгаагүй гэдгээ хэний ч өмнө баталгаатай хэлнэ. Хандивлах их хэмжээний мөнгө надад байхгүй. Ер нь хүн өөрийнхөө хөдөлмөрөөр, хөлсөө урсган байж олсон мөнгийг хамаагүй цацаад байдаггүй юм. Би намд гадаад, дотоодод сурсан мэдлэг боловсрол, шударга, үнэнч үйл ажиллагаа, даалгасан ажлыг нь үр дүнтэйхэн шиг хийчих юмсан гэсэн нойр, хоолгүй хөдөлмөр, зүтгэлээ л хандивласан. Мэдээж бизнес эрхэлж байсан хүний хувьд намын байранд дэвсэх хивсэнцэр, цонхны хөшиг зэрэг ойр зуурын зүйл өгч л байсан. Тэр 300 сая дотор нь мань мэтийн нэрийг хавчуулагдаад л явдаг юм. Хэрвээ 300 саяын хандив намд өгсөн бол шүүх цагдаагаар шалгуулахад бэлэн. Угаасаа ч шалгуулаад үгүй гэдэг нь нотлогдсон шүү дээ. Сая бас нэг сонинд хөгцтэй будаа тараасан, 5000 төгрөг өгсөн гээд биччихсэн байна лээ. Миний зөвлөх бичсэн сэтгүүлчтэй нь уулзья, тийм юм байхгүй гэдгээ нотольё гэтэл зугтаачихдаг юм билээ. Тэгээд арга буюу шүүхэд өгсөн. Шударгаар ажилладаг маш олон сонин сэтгүүл байгаа, миний хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмждэг. Гэхдээ хэн нэг хүний захиалгаар, эсвэл эздийн дарамтаар янз бүрийн юм бичдэгийг болимоор байгаа юм. Захиалсан хүнийг нь гадарлаж л байна.
-Сонгуульд нэр дэвших нь амин чухал асуудал биш шүү дээ. Би улс төртэй ч амьдарна, улс төргүй ч амьдарна. Намын удирдлага надаас нэрээ дэвшүүлэх эсэх, хаана дэвших сонирхолтой байгааг маань асуусан. Сонгинохайрхан дүүрэгтээ дэвшинэ ээ л гэсэн. Намайг дэмждэг Сонгинохайрхан дүүргийн мянга, мянган сонгогчийг хүндэтгэх байлгүй дээ. Дэвшүүлэхгүй байлаа гэхэд би сурсан мэргэжил, олсон боловсрол, амьдралын туршлагаараа яагаад ч л амьдарна. Гэтэл улс төргүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болчихсон нөхдүүд бас байна л даа. Уг нь бол би намынхаа дарга нарыг шүүмжлэхийн тулд шүүмжлээд байгаа ч юм биш. Тэр бүр уулзаад, санал бодлоо хэлээд байх боломжгүй ард түмнийхээ үгийг дамжуулж хэлдэг юм.
-Намын дарга, удирдлагуудтай тохирч, бизнесээ өргөжүүлнэ гэсэн ухагдахуун гаж сонсогдож байна. Хэрэв ийм хүмүүс байдаг бол төрөөс холдож бизнесээ хөөх хэрэгтэй. Өдөр шөнөгүй ажиллаж, нойр хоолоо хасч, сурсан мэдсэн мэдлэг, чадвар, уйгагүй хөдөлмөрөө зориулсны үр дүнд бизнесээ хөл дээр нь босгодог. Ингэвэл бизнес зөв явдаг. Бизнес зөв эрхэлснээр татвараа төлж, ажлын байр бий болгож, бүтээн байгуулалтад оролцож улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Аль ч үед төрийн албан тушаалыг ашиглан хувьдаа үр ашигтай бизнес хийх нь ёс суртахуунгүй, хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Энэ л зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. УИХ-ын гишүүн болсон бол бизнесээ өргөжүүлж хувиа бодох биш сонгогч олныг төлөөлсөн элчийнхээ үндсэн ажлыг шударгаар хийх үүрэгтэй. Хувийн болон төрийн ажлаа ялгаж сурах нь төрийн хүний дээдлэх гол зарчим гэж боддог. Энэ утгаараа төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн.
-Өнгөрсөн долоо хоногт танай намын 91 жилийн ой болсон. Тусгаар тогтнолын ордонд 1000 залуу намдаа элсүүлж, Төрийн ордонд “Ардын намын анхны долоо” гэдэг семинар хүртэл зохион байгуулсан. Гэтэл нөгөө талд Н.Энхбаяр даргатай МАХН бас 91 жилийн ойгоо тэмдэглээд яваад байхаар инээдэмтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй дүр зураг харагдаж байлаа л даа...?
-МАН, МАХН гэж хоёр нам болчихоод байгаа нь угаасаа ойлгомжгүй байдал үүсгэчихээд байна л даа. “Эх орончдын өдөр” нь хоёр хуваагдлаа, намын нэр хоёр хуваагдчихлаа. Үүн дээр учир зүйгээ олохгүй бол болохоо байлаа. Сая цагаан сараар золгуут хийгээд явж байхад зарим нь МАХН-аа яриад, зарим нь МАН гэж яриад, нэг нам яриад байна уу, хоёр өөр нам юм уу, ойлголцохгүй байна гэх юм. Энэ бодит байдлыг шударгаар ярихгүй бол болохгүй нь ээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг л болж байна. Намынхаа нэрийн асуудал дээр эхнээсээ зөв зүйтэй ойлголцолд хүрч хэрхэхээ шийдэх байсан юм. Тухайн үед “МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл юм. МАХН гэдэг нэр МАН-ын өмчид байх юм аа” гэж ярихад нь “Үнэн биз дээ” гэж асууж л байсан. Манай нэртэй хуульчид, намын удирдлагууд “Энэ нэрийг хэрэглэх эрх хэн гуайд ч, хууль эрх зүйн орчин байхгүй” л гэцгээж байсан. Бид бол түүгээрээ явах юм байна л гэж бодож байсан.-Тэрэлжийн тунхаглал гэдэг зүйлээс эхэлсэн байх аа?
-Гэнэтхэн л Тэрэлжид хүмүүсээ дуудаад МАН гэдэг хуучин нэрээ авахаар боллоо гээд тунхаглал гэдэг юм гаргасан шүү дээ. Би бол тэнд үг хэлээгүй. Жаахан бодож үзэх хэрэгтэй юм байна даа гэж бодоод л түрүүлээд гараад явсан. МАН гэдэг нэрийг авч болно л доо. Авахын тулд урьдчилж гишүүдээрээ хэлэлцүүлээд, хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой байхгүй юу. Гэтэл нэг хэсэг хүн шийдвэрээ гаргачихаад гэнэт Тэрэлжид дуудаад “Энэ нэрийг авна аа” гэхэд нөгөө хэсэг нь үг дуугүй дэмжээд л тунхаглал гарсан шүү дээ. “МАХН нэрийг өөр хүмүүс авчих юм биш үү” гэхэд “Ямар ч асуудал байхгүй” л гэсэн. Манай нам чинь алдар гавьяатай, одон тэмдэг гялалзуулсан олон хуульчидтай шүү дээ. Тэгээд МАХН гэдэг нэрийн товчлолыг манай намын дарга нар ёстой “онигоо” болтлоо авч бүртгүүлсэн биз дээ.
-УБЕГ-аас л гэхэд МАХН гэдэг товчлолтой 77 нэр авсан бил үү?
-Нийтдээ 100-аад нэр гарсан гэдэг байх аа. “МАХН гэдэг нэр одоо байхгүй” гэж бүх хуульчид нь батлаад байсан мөртлөө дараа нь Дээд шүүх “МАХН гэж нам байж болно” гээд нэрийг нь өгчихсөн. Хуучин МАХН-ыг удирдаж байсан дарга нь МАХН-ын дарга болчихоод “МАХН байгаа шүү” гээд явдаг, МАН болохоор “Үгүй манайх МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл, бид 91 жилийн ойгоо тэмдэглэнэ” гэдэг. Ийм маргаан үүссэнээс болоод сонгогчдоо, ард түмнээ ч гэсэн хуваачихлаа. Тэртэй тэргүй нэг тогоонд байсан хүмүүс бие биеэ шүүмжлэхээ шүүмжлээд, дэмжихээ дэмжээд, ардчиллын зарчмаар асуудлаа шийдээд явах ёстой байхгүй юу. Намаасаа гарч байгаа хүмүүсээ ч гэсэн нэг хэсэгтээ баалж буруушаагаад яах юм, эргээд нэгдэх цаг ирэх байлгүй дээ гэж бидний хэсэг нөхөд намынхаа даргад бичиг хүртэл өгч үзсэн. Гарцаа байхгүй, хүссэн хүсээгүй МАХН одоо улс төрийн гуравдагч хүчин болоод гараад ирлээ. Намын удирдлагууд, тодорхой хэлбэл 2008 оноос хойш намыг удирдаж байгаа нөхдөөс болж ийм нөхцөл байдал үүслээ л дээ.-Удирдах зөвлөлийн хэдэн хүн л шийдвэр гаргаж, УИХ дахь гишүүд нь хүртэл үг дуугүй дагадаг болсноос уу?
-2008 оны сонгуулийн дараа Удирдах зөвлөлд намын даргын харцаар нь хөдөлдөг хүмүүс түлхүү орсон шүү дээ. Дийлэнх нь өөрийн байр сууриндаа тууштай биш, даргын үгээр л асуудлыг шийддэг. Тэгэхээр Удирдах зөвлөл гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж нам ийм байдалд орж байгаа юм.-Одоо тэгээд энэ бантан зутангаасаа яаж салах вэ. Намаа нэгтгэх юм уу, эсвэл сонгуульд эвсч орох уу?
-Эхнээсээ МАХН гэдэг нэрийг алдаагүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Дэндүү бярандаа итгэж, бялуурч, бүх юмыг хүчээр хийж болно гэсэн бардамналаасаа болж ийм байдалд хүрлээ. Эсвэл хуулиа мэддэггүй юм уу. Би бол хуульч хүн биш, гэхдээ “Арынх нь үр дагаврыг сайн бодоорой, хууль номоо судлаарай” гэж байнга хэлж байсан. Нөгөө олон шар тэмдэгтэй гавьяат хуульчид нь “Та нар хууль мэдэхгүй байж битгий олон юм яриад бай” гэж загнасаар байгаад л асуудлыг явуулсан л даа. Одоо хоёр нам болчихоод талцаж тоглоод байгаа нөхдийг аль болохоор хамтраад яваасай, намаасаа гарч байгаа хүмүүстэйгээ ярилцаж ойлголцоосой л гэж хүсч байсан. Дэлхий нийтээрээ, тэр байтугай хүйтэн дайны үед хоёр систем хоорондоо “диалоги” буюу ярилцлагын бодлогоор ойлголцож болж байсан юм чинь нэг намын хүмүүс яагаад хоорондоо ойлголцдоггүй юм. Олонхи болсон нам нь Үндсэн хууль зөрчөөд цөөнх болсон намаа өвөртөө оруулж болсон юм чинь нам дотроо яагаад учраа ололцож чаддаггүй юм бэ? Эхнээсээ тэгж чадаагүй учраас цаашдаа яаж явах ёстойг нь үнэндээ хэлж чадахгүй байна.-Тэр хурал дээр Н.Энхбаяр дарга ганцаараа эсэргүүцэж үг хэлээд түрүүлээд гараад явчихад нь “Намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхад нь хүрээлж байсан олон нөхөд, тойрон хүрээлэгчид хааччихсан бэ” гэх харамсал өмнөөс нь төрж байсан л даа. Одоо ч гэсэн МАХН-ыг бүрдүүлж байгаа багийн ихэнх нь шинэ хүмүүс байгаа шүү дээ, Н.Удвалыг эс тооцвол... -Тантай адилхан харамссан хүмүүс байсан гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс өрөө тасалгаандаа орчихоод шивэр авир ярьцгааж л байсан. Телевизээр МАХН-ын хурлыг харахад алдар гавьяатай, нэр хүндтэй, ахмад буурлууд, дунд, залуу үеийн төлөөлөл ч харагдаж л байдаг юм.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулахад ч бас анхнаас нь эсэргүүцэж шүүмжилсэн цөөхөн хүний нэг нь та. Үүнээсээ болоод С.Баяртай таагүй харилцаатай байдаг юм шиг?
-Би хувьдаа 2007 онд С.Баярыг намын дарга болсноос нь хойш хувь хүнийх нь хувьд эсэргүүцсэн, таарамжгүй байсан нэг ч зүйл байхгүй. Одоо ч гэсэн уулзаад, санал бодлоо хэлээд л явдаг. Улстөрчийнх нь хувьд бол 2008 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж Засгийн газар байгуулснаараа ард түмний сонголтыг уландаа гишгэсэн, намаа ялуулахын төлөө нойр хоолоо хасч өдөр шөнөгүй зүтгэсэн жирийн гишүүдийнхээ сэтгэл зүрх рүү ус цацсан л гэж боддог.Ардчилсан намыг Засгийн газарт оруулна гэхэд өмнөх өдөр нь л “Тэгвэл яах гэж сонгууль хийсэн юм” гэж эсэргүүцэж байсан хүмүүс маргааш нь С.Баярыг “Стандарт бус Засгийн газар байгуулна” гэнгүүт л алга нижигнүүлэн ташаад, бараг 100 хувиар баталсан шүү дээ. Энэ шийдвэрийг дэмжихгүй хүмүүс хуралдаанд ирж суулгүй зугтаасан. Бага хурал дээр 34 хүн үг хэлсэн билүү дээ. Тэдний дундаас би ганцаараа “Үндсэн хууль зөрчиж байна, олонхи болсон хариуцлагаа хүлээж чадахгүй юм бол яах гэж сонгууль явуулсан юм бэ” гэсэн байр суурин дээр байсан. Асуултаар бол Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин гишүүн нар санал бодлоо хэлж, шүүмжилж байсан. Аймаг, хот, орон нутгаас ирсэн дарга нарыг өмнөх өдөр нь хүлээн авч үүрэгдсэн гэдэг юм билээ. -Саяхан танай намын дарга С.Батболд “Манай намд фракци байдаггүй” гэж Ардчилсан намын дарга руу нэлээд ёжтой харж байгаад бардангуй хэлсэн. Гэтэл үнэн хэрэгтээ танай намд фракциуд нь ил тод байдаг, үгээ хэлдэг, намын удирдлагууд нь сонсдог байсан бол арай ч ийм байдалд орчихгүй л байсан байх л даа...-Сонгууль дөхчихөөд ч тэр үү, сүүлийн үед намын хурлууд хуучин социализмын үеийнх шиг алга ташуулдаг болчихоод байна. Үг хэлбэл дэмждэг, сөрөг шүүмжлэл гардаггүй, үүнийгээ их гоё юм шиг хараад байна л даа. Энэ нь нэг их эрүүл үзэгдэл биш. Хааяа нэг үг хэлдэг шүүмжилдэг хүмүүс нь дахин дахин давтаад үглээд байх нь тийм таатай биш ч юм болов уу гэдэг үүднээс бусдыгаа бас үг хэлээсэй гэж харж л явдаг. Нам дотор фракци байна гэдэг эрүүл зүйл шүү дээ. Хуучин бас ч гэж жигүүр, хөдөлгөөнүүд байсан. МАН гэдэг нэрийг аваад л бүгдийг нь татан буулгасан. Одоо ч гэсэн гишүүдийн дотор “Фракци байгуулья” гэдэг яриа явж л байдаг, тодорхой гишүүд “Манай өрөөгөөр ороорой, фракц байгуулья” гэж байсан тохиолдол ч бий. Энэ нь ч буруу юм биш. Том, том хурлууд дээр үг хэлэхгүй ч гэсэн дотроо, өөр хоорондоо бол “Энэ нам ч нэг биш байна шүү” гэж ярьж байгаа гишүүд олон бий. Хэрвээ ард түмэн бухимдалгүй, ажилгүйдэл, ядуурал буурч, иргэдийн амьжиргаа дээшилж, өөдрөг байвал заавал фракци байгуулах шаардлагагүй л дээ. Ер нь илэн далангүй, шүүмжлэлтэй хандсан хүмүүс нь “нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах” шиг үзэгдчих гээд, түүнээсээ айгаад байна л даа.
-Хуучин та нарыг “Элсний 13” гэж нэрлэдэг байсан. Фракци гэдэг утгад хамгийн ойр байсан хэсэг нь байх. Одоо энэ хүмүүс тарж, сарниад алга болсон уу, эсвэл цөөн хэсэг нь ч гэсэн үлдсэн үү?
-МАХН-ын 25 дугаар их хурал түүхэн хурал болсон. Энэ хурлын өмнө намд бий болсон үхширмэл зүйл, боловсон хүчний бодлоготой холбоотой болж бүтэхгүй байгаа зүйлийг сэтгэл санаа нийлсэн хүмүүс шүүмжилж, гарын үсэг зурж, өөрчлөх хөдөлгөөн өрнүүлсэн юм. Өмнө нь “Онц их хурлын төлөө”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн гээд олон л хөдөлгөөн байгуулж, зохион байгуулах гэж оролдсон боловч явж өгөөгүй. Тэгээд УИХ-ын намын бүлэг доторх гишүүд орж ирж дуу хоолойгоо нэгтгэсэн нь тэр. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд гэдэг арай өөр шүү дээ. 2008 оны сонгуульд зарим нь нэр дэвшээгүй, зарим нь өөр ажилд томилогдсон. Хүн ёсны хувьд хоорондоо сайхан харилцаатай байдаг.
-УИХ-ын 44 гишүүний 13 нь нэгдэнэ гэдэг нэлээд том фракци биз дээ?
-Тэр үед 44 байгаагүй л дээ, манай намын бүлэг 38 гишүүнтэй байсан. Тэгэхээр нэлээн том фракци гэж болно. Намын 25 дугаар их хурал үнэхээр түүхэн хурал болсон. Боловсон хүчний бодлогоос аваад маш олон зүйл дээр шүүмжлэлтэй хандсан. Санжийн Баяр гэдэг хүн тэр хурлаар гарч ирсэн. Шинэ хүн гарч ирлээ, эрүүл саруулаар сэтгэж ажиллана гэж харцгааж байсан. Хурлын уур амьсгал ч маш эрүүл саруул байсан, юун өнөөдрийн намын хурал. Олон ч ажлын хэсэг гарч, бичиг баримтаа боловсруулсан. Харамсалтай нь, С.Баяр намын дарга, Ерөнхий сайд болсны маргааш нь нөгөө бичиг баримтууд сейфэнд орж мартагдсан шүү дээ. Боловсон хүчний бодлогын хувьд тэр үеийнхээс урагшилсан, дээрдсэн юм ч алга.-Харин ч ухарчихсан юм биш үү?
-Хамтарсан Засгийн газрыг байгуулснаар энэ ухралт эхэлсэн юм. Стандарт бус засагтай байна гэдэг чинь өөрөө маш эвгүй, хүний дургүй хүргэхээр үг. Боловсон хүчний бодлогынхоо 40 хувийг цөөнхөд өгсөн энэ үеэс л энэ нам боловсон хүчний бодлогогүй юм байна, хуулиа дээдлэхгүй юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Монголчууд эв, нэгдэлтэй байх нь зөв. Гэхдээ эвтэй, нэгдэлтэй байна гээд ард түмний сонгуулиар өгсөн эрх мэдлийг буцааж, Үндсэн хууль зөрчиж Засгийн газар байгуулсан нь зүгээр сөрөг хүчнээ дуугүй болгож, долдугаар сарын 1-ний хэргийг саармагжуулах гэсэн, магадгүй энэ ашигт малтмалын ордуудыг олигархижуулахад тусалсан тийм л бодлого болсон гэж би хувьдаа эмзэглэж явдаг.
-Ер нь урагшаа алхсан юм байгаа юм уу, танай намд?
-Үндсэн хуулиа зөрччихөөд урагшаа алхаж чадахгүй л дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийн дээд шатандаа хууль зөрчсөн шийдвэр гаргаад эхлэхээр нийгмийн бүх давхарга, шат дамжлагад хууль зөрчихийг зөвшөөрсөн хэрэг болж, эмх замбараагүй байдал руу түлхсэн л гэж хувьдаа боддог. Энэ бол маш том ухралт. Хамтарсан Засгийн газар ямар үр дүнд хүрэв гэхээр хэлэх зүйл байхгүй л байгаа биз дээ. Маш их үр дүнд хүрсэн гэж өөрсдөө ярьдаг юм. Үр дүн гэдгийг зүгээр нүүрс ухаад зарснаар, эсвэл нүүрсний баялаг байна гэж хүмүүст харуулж байгаад өндөр хүүтэй зээл авснаар хэлэхгүй. Хамтарсан Засгийн газар байгуулснаараа Үндсэн хуулиа зөрчсөн нь хамгийн том ухралт. Дараа нь хамтарсан нэрийн дор бие биедээ үг хэлж, хяналт тавьж чадахаа больсон.-Одоо тэгвэл үгүйлэгдээд байсан тэр хяналт нь бий болоод аятайхан байгаа юм биш үү? Ардчилсан нам засгаас гараад...
-Стандарт бусаар хамтарсан Засгийн газар байгуулсан, Ардчилсан нам ч гэрээгээ биелүүлэлгүй хаяад гарсан. Манай нам ч гэрээгээ зөрчлөө, дүгнэе барья гэлгүй зөвшөөрөөд л гаргасан. Гурван жил хагас дув дуугүй байснаа сонгууль болохоос зургаан сарын өмнөөс гэнэтхэн дуу шуу ороод, эсэргүүцэж шүүмжлээд юу болоод байгаа юм? Эхнээс нь ингэж шүүмжлээд, засч залруулаад, хэн нь зөв, буруу явж байгааг ард түмэнд харуулаад явахгүй яасан юм? Одоо тэгээд юуны төлөө хамтарсан нь ч ойлгомжтой болж байна л даа.-С.Баяр гэдэг хүнээс энэ бүх дампуурал эхэлжээ. Гэтэл одоо намыг удирдаж байгаа хүмүүс нь С.Батболд, У.Хүрэлсүх нар биз дээ. Эсвэл одоо ч гэсэн С.Баяр гэдэг хүн танай намын дарга нарыг далдаас удирддаг юм уу?
-Тэгж хэлэхэд хилсдэхгүй байх аа. Уг нь бол намын дарга хүн өөрийнхөө бодлогыг явуулж байгаа гэж би ойлгодог, явуулаасай ч гэж хүсдэг. Би С.Баярыг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр суухыг нь бараг хараагүй. Өрөөндөө л баахан хүн дуудаж уулздаг, үүрэг даалгавар өгч зохион байгуулдаг юм гэнэ лээ. Тэндээ тэр стратеги, бодлогоо ярьдаг юм байлгүй.
-Гишүүнийхээ өрөөнд үү, эсвэл Ерөнхий сайдын өрөөнд дууддаг юм уу? Энэ чинь ялгаатай шүү дээ?
-Гишүүнийхээ өрөөнд байлгүй дээ. Уг нь УИХ-ын гишүүн хүн гишүүнийхээ л ажлыг хийх ёстой л доо. Хэрвээ стратегич хийх гэж байгаа бол Стратегийн хүрээлэнд очиж ажиллах ёстой биз дээ. Би өөрөө Удирдах зөвлөлд ордоггүй учраас намын даргын ярьж байгаа үгийг намын даргын бодлого гэж хардаг. Гэтэл гадуур ярьж байгаа, хэвлэл мэдээллээр гарч байгааг харахаар “С.Баярын бодлого явж байгаа шүү” л гэдэг юм байна лээ. Мэдээж өмнө нь намын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувьд С.Баяр нь ч бай, хэн нь ч бай санал бодлоо хэлэх, зөвлөхийг буруутгах аргагүй. Гэхдээ яаж, ямар зөвлөгөө өгч байгааг нь би чихээрээ сонсоогүй учраас мэдэхгүй байна. Бүлгийн хурал болон чуулган, байнгын хороон дээр С.Баяр гэдэг хүний тодорхой саналыг сонсч байгаагүй учраас ямар асуудал дээр ямар байр суурьтай байдгийг нь ч мэдэхгүй. Хэрвээ хэлдэг байсан бол та нар ч гэсэн байр суурийг нь гадарлана биз дээ. Чимээгүй баахан явж ирээд, нэг ирэхээрээ сонинд ярилцлага өгчихөөд дахиад гурван сар алга болдог. Нөгөө ярилцлагыг нь хүмүүс гурван сар уншдаг. Харин яагаад ч юм өөрийнх нь байгуулсан стандарт бус Засгийн газраас Ардчилсан нам гарах үед ярилцлага өгөхгүй өнжих шив дээ. Энэ нь ч гэсэн гайхшрал төрүүлж л байна.-Долдугаар сарын 1 гэснээс Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр ирэх сонгуулийн дараа олон нийтийн хамарсан жагсаал цуглаан болбол зэвсэгт хүчнийг оруулна гэж яриад, мэргэн буудагчид бэлтгэх санал боловсруулж, яамныхнаасаа судалгаа авсан гэгдээд байна. Үүнээс нь болж Ардчилсан намынхан огцруулах асуудлыг нь тавьчихсан, ээлжит бус чуулганаар хэлэлцэх байх. Та сайдынхаа талаар юу хэлэх вэ?
-Ардчилсан намынхан огцруулах асуудал тавьсан. Гэхдээ Ж.Энхбаяр өөрөө хэвлэлийн бага хурал зарлаад “Тийм юм байхгүй” гэж ярьсан. Тэгэхээр энэ асуудлыг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс өмнө урьдчилж юм хэлмээргүй байна. Нэг нь тэгсэн гээд, нөгөө нь үгүй гэж байгаа нөхцөлд алинд нь итгэх юм бэ. Би ч бас та нартай л адил хэвлэлээр гарсан мэдээлэлтэй байна. Үнэхээр Ардчилсан намынхны ярьж байгаа зүйл үнэн бол болгоомжлох ёстой. Гэтэл нөгөө талд сайд нь өөрөө “Тийм юм болоогүй” гэж байгаа тохиолдолд тэрний, энэний зөв гэж ярих эрт байна.-Нэгэнт огцруулах асуудлыг нь тавьчихсан учраас УИХ энэ асуудлыг хэлэлцэнэ биз дээ?
-Хэлэлцэлгүй яах вэ, хэлэлцэх ёстой. Хуулиараа тийм юм чинь.-Таныг сайд байх үед, өөрөөр хэлбэл Н.Энхбаярын үед дэд сайдын суудал 300 сая төгрөгөөс эхэлж үнэлэгдэж байсан гэдэг. Гэтэл сая “МАК”-ийн Нямтайширын хүү Номтойбаяр гэж залуу намдаа нэг тэрбум төгрөг хандивлаад дэд сайд болчихлоо гэх юм. Ил мэдэгдэж байгаа нь л тэр шүү дээ...-Аль алиныг нь л шалгах хэрэгтэй. Би МАХН-д тэгж олон зуун сая төгрөг хандивлаж байгаагүй гэдгээ хэний ч өмнө баталгаатай хэлнэ. Хандивлах их хэмжээний мөнгө надад байхгүй. Ер нь хүн өөрийнхөө хөдөлмөрөөр, хөлсөө урсган байж олсон мөнгийг хамаагүй цацаад байдаггүй юм. Би намд гадаад, дотоодод сурсан мэдлэг боловсрол, шударга, үнэнч үйл ажиллагаа, даалгасан ажлыг нь үр дүнтэйхэн шиг хийчих юмсан гэсэн нойр, хоолгүй хөдөлмөр, зүтгэлээ л хандивласан. Мэдээж бизнес эрхэлж байсан хүний хувьд намын байранд дэвсэх хивсэнцэр, цонхны хөшиг зэрэг ойр зуурын зүйл өгч л байсан. Тэр 300 сая дотор нь мань мэтийн нэрийг хавчуулагдаад л явдаг юм. Хэрвээ 300 саяын хандив намд өгсөн бол шүүх цагдаагаар шалгуулахад бэлэн. Угаасаа ч шалгуулаад үгүй гэдэг нь нотлогдсон шүү дээ. Сая бас нэг сонинд хөгцтэй будаа тараасан, 5000 төгрөг өгсөн гээд биччихсэн байна лээ. Миний зөвлөх бичсэн сэтгүүлчтэй нь уулзья, тийм юм байхгүй гэдгээ нотольё гэтэл зугтаачихдаг юм билээ. Тэгээд арга буюу шүүхэд өгсөн. Шударгаар ажилладаг маш олон сонин сэтгүүл байгаа, миний хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмждэг. Гэхдээ хэн нэг хүний захиалгаар, эсвэл эздийн дарамтаар янз бүрийн юм бичдэгийг болимоор байгаа юм. Захиалсан хүнийг нь гадарлаж л байна.
-Хэрвээ хэн нэгэн хүн захиалсан бол танай намынхан л байх даа?
-/инээгээд/ Хэрвээ би хөгцтэй будаа, 5000 төгрөг тараасан байгаад тэр нь батлагдах юм бол дараагийн сонгуульд нэр дэвшихгүй. Надад тийм ёс суртахуун байхгүй. Би худлаа амладаггүй, архи дарс, бэлэг сэлт, мөнгө төгрөг ч тараадаггүй. Миний хийх ажил бол хууль тогтоомж боловсруулах, ажлын хэсэгт орж ажиллах, гаргасан хууль тогтоомжийг иргэд, сонгогчиддоо тайлбарлан таниулах, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Харин сонгуулийн шинэчилсэн хууль батлагдсан учраас жил бүр цагаан сараар тойргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлдгээ наашлуулж 2011 ондоо багтаан зохион байгуулсан. Гишүүн болгон л тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг л дээ. Тэгэхээр хууль зөрчсөн зүйл байхгүй. Ядарсан зовсон хүмүүст бол ТББ-уудаар дамжуулж дэмжлэг үзүүлдэг. Гадаад, дотоодод сурах гэсэн залууст аль болохоор дэмжлэг үзүүлэх гэж гадна дотны байгууллагад ханддаг. Энэ бол өөр асуудал. Харин намайг мөнгө төгрөг тараасан, хууль журам зөрчсөн гэж удаа дараа ингэж гүжирдээд байх юм бол шударга үнэн байдаг гэдгийг харуулна аа. Захиалаад байгаа нөхдүүдийг гар хөл бологчидтой нь зарлана.-Гэвч танай нам таныг нэр дэвшүүлэх үү?Яагаад гэвэл сонгуулийн мажоритари тойргууд дахь мандатын тоо цөөрчихсөн. Дээр нь та өөрөө намынхаа удирдлагуудыг шүүмжлээд явдаг...
-Сонгуульд нэр дэвших нь амин чухал асуудал биш шүү дээ. Би улс төртэй ч амьдарна, улс төргүй ч амьдарна. Намын удирдлага надаас нэрээ дэвшүүлэх эсэх, хаана дэвших сонирхолтой байгааг маань асуусан. Сонгинохайрхан дүүрэгтээ дэвшинэ ээ л гэсэн. Намайг дэмждэг Сонгинохайрхан дүүргийн мянга, мянган сонгогчийг хүндэтгэх байлгүй дээ. Дэвшүүлэхгүй байлаа гэхэд би сурсан мэргэжил, олсон боловсрол, амьдралын туршлагаараа яагаад ч л амьдарна. Гэтэл улс төргүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болчихсон нөхдүүд бас байна л даа. Уг нь бол би намынхаа дарга нарыг шүүмжлэхийн тулд шүүмжлээд байгаа ч юм биш. Тэр бүр уулзаад, санал бодлоо хэлээд байх боломжгүй ард түмнийхээ үгийг дамжуулж хэлдэг юм.
-Улс төргүйгээр амьдрах аргагүй, амьдрах чадваргүй болчихсон хүмүүс танай намд олон юм биш үү?
-Төрөөс төрсөн тэрбумтангууд гэж ярьдаг, тийм хүмүүс ч байна. Ямар ч бизнес хийгээгүй, баялаг бүтээгээгүй мөртлөө машин унаа нь сайжраад, байшин хаус нь томроод, халаас нь түнтийгээд байдаг нөхдүүд байна. Тийм учраас ард түмэн дургүйцээд байна. Би бол 2000 онд сонгуульд орохоос өмнө нэг дэлгүүртэй байсан, тэр л хэвээрээ байгаа, эхнэр, хүүхдүүд маань авч явдаг. Нэг байшинтай байсан, бас л хэвээрээ. 2000 оноос хойш Тэрбишдагва гэдэг хүний өмч хөрөнгө, бизнес надаар дамжаад, төрөөр дамжуулаад өргөжсөн, томорсон юм байхгүй. Түүнийг баттай хэлнэ, шалгадаг газраар нь шалгуулж ч болно. Бусад хүмүүсийн тухай бол яримааргүй байна. Үнэн болоод нүдэн дээр харагдаж байгаа бодит байдал гэвэл нэг ч удаа бизнес хийж үзээгүй, хөлсөө дуслуулаагүй, ширээний ард цаас эргүүлээд сууж байсан нөхдүүд олон түмний нүдэн дээр баяжаад, багтаж ядаад байгаа нь бодит үнэн. Тийм учраас авгай, хүүхэд, ах дүүгээрээ төрийн байгууллагад шургалаад эхэллээ. Холын хамаатан энэ тэрийг ярихаа больё. Зүгээр хэний эхнэр хүүхэд, ах дүү, хүргэн бэр төрд ажиллаж байна, хараад үзээрэй. Яасан ч ичдэггүй юм. Үйлчлэгчээсээ эхлээд даргаа хүртэл нэг даргын хамаатан садан, ах дүү нар цуглачихсан, үе дамжсан хамжлагат ёс гэдэг шиг нэг нь нөгөөдөө өвлүүлж өгөөд явж байдаг хүмүүс байна шүү дээ.-Ингэж хэлэхээр зарим нэг хүн “Өө, Тэрбишдагва чинь намынхаа дарга нартай таардаггүй юм чинь яаж бизнес нь өргөжих юм” гэж харж магадгүй. 2000 оноос хойш улс төрд явахад дандаа л ийм байгаагүй биз дээ. Жишээ нь Н.Энхбаяр даргын үед...?
-Намын дарга, удирдлагуудтай тохирч, бизнесээ өргөжүүлнэ гэсэн ухагдахуун гаж сонсогдож байна. Хэрэв ийм хүмүүс байдаг бол төрөөс холдож бизнесээ хөөх хэрэгтэй. Өдөр шөнөгүй ажиллаж, нойр хоолоо хасч, сурсан мэдсэн мэдлэг, чадвар, уйгагүй хөдөлмөрөө зориулсны үр дүнд бизнесээ хөл дээр нь босгодог. Ингэвэл бизнес зөв явдаг. Бизнес зөв эрхэлснээр татвараа төлж, ажлын байр бий болгож, бүтээн байгуулалтад оролцож улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Аль ч үед төрийн албан тушаалыг ашиглан хувьдаа үр ашигтай бизнес хийх нь ёс суртахуунгүй, хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Энэ л зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. УИХ-ын гишүүн болсон бол бизнесээ өргөжүүлж хувиа бодох биш сонгогч олныг төлөөлсөн элчийнхээ үндсэн ажлыг шударгаар хийх үүрэгтэй. Хувийн болон төрийн ажлаа ялгаж сурах нь төрийн хүний дээдлэх гол зарчим гэж боддог. Энэ утгаараа төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн.
-Н.Энхбаяр гэснээс та түүнтэй уулздаг уу?
-Өдөр болгон, тогтмол биш ч гэсэн хааяа уулздаг. Уулзаж болохгүй яачихсан хүн юм, тэр чинь.-Ганцаарддаг болов уу, тэр их тойрон хүрээлэгчид, “балиашиг”-аасаа салчихаар...?
-Гайгүй юм шиг байна лээ. Энэ олон жил нөхөрлөсөн, шадарласан хүмүүсийнхээ мөс чанарыг таньсандаа харин ч баярладаг болов уу гэж бодож байна. Олон жил төрд зүтгэлээ, алдлаа, онолоо. Одоо бол тэр хүнд алдах юм байхгүй. Хийе гэвэл чадвар нь байна, туршлага ч байна.-Зүгээр хөдөө явж байгаад настай хүнээс сонсч байсан л даа, Н.Энхбаярын тухай. Тийм сайхан ажил хийж байсан яахаараа ингэж явдаг байна аа, юу дутлаа гэж тэр вэ хэмээн гайхаж байсан. Бодвол сүүлийн үед нам байгуулаад, намаа хагалаад явахаар нь л тэгж харамссан байх л даа...
-Нэгдүгээрт Н.Энхбаярыг хөгшин хүн гэж боддоггүй. Хоёрдугаарт, өндөр боловсролтой, туршлагатай ийм хүмүүсийг тэтгэвэрт гаргах шаардлагагүй. Нэгэнт цуг явсан нөхөд нь араас нь “түгжилдэх” юм хийгээд, тэднийхээ хүн чанарыг таниад ирэхээр хүн л юм болсон хойно хор шар нь гэж байдаг биз. Гуравдугаарт Монгол Улсын хөгжил, ард түмний амьдрал болж бүтэхгүй байна гэдгийг хөндлөнгөөс хараад ирэхээр өөрөө тэр дунд нь байж, заримдаа алдааг нь ч хамт хийлцэж явсан хүний хувьд засч залруулья гэж боддог байлгүй дээ. Нэг их алдахгүй биз дээ. Н.Энхбаярыг гэхээр л бүгдээрээ айгаад, эсвэл инээгээд байж болохгүй шүү дээ. Улс төрийн туршлагаас нь айж байгаа бол өөрсдөө илүү л болох хэрэгтэй. Гэмтэй хүн нэг айдаг, чадваргүй хүн нэг айдаг, шударга бус хүн бас айдаг юм. Тэгэхээр Н.Энхбаярын алдаа гэж харахаасаа илүү түүнийг тойрон хүрээлж байсан долдойнуудын хийсэн алдаа юм болов уу л гэж хардаг шүү дээ. Тийм учраас төрийн өндөр албан тушаалд байгаа хүн магтаал сайшаалаас илүү шүүмжлэл сайн сонсдог байх ёстой.-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах, цахим үнэмлэхээр санал авахыг та дэмжиж байгаа юу?
Одоо үйлчилж байгаа хуулиар бол хоёр сонгуулийг зэрэг явуулах ёстой. Гэтэл танай намынхан бас л эсэргүүцээд байгаа...-Ингэж хэлэхээр бас л сөрсөн болох байх л даа. Намынхаа бүлэг дээр “Хамт явуулах нь зөв шүү. Нэгдүгээрт цаг хугацаа, хоёрдугаарт хөрөнгө мөнгө хэмнэнэ” гэдгийг хэлсэн. Гуравдугаарт УИХ-ын сонгуульд унасан хүмүүс орон нутгийн сонгууль руу шилжиж нэр дэвшдэг, сайдын албан тушаалаар шагнуулдаг, үйлдвэр, агентлагийн даргаар томилогддогийг болих хэрэгтэй. Уг нь бол техникийн боломж нь байвал хоёр сонгуулиа хамтад нь явуулах нь зөв юм байгаа юм. Үнэхээр судалж үзээд боломжгүй гэвэл хүчээр “хийх ёстой” гэж шахаад байж бас болохгүй л дээ. Боломж нь байдаг бол хамтад нь явуулчихаасай л гэж бодож байна. Гэхдээ энэ асуудлаар намын бүлэг дээр цөөнх болж үг хэлсэн. Тийм учраас хоёр намын бүлгийн удирдлагууд хоорондоо ярилцаад зөв зүйтэйгээр нь шийдээсэй, сонгууль шударга яваасай, хугацаандаа болоосой, хөрөнгө мөнгө бага зарсан байгаасай гэж л хүсч байна. Гэвч санаснаар техникийн боломж нь байхгүй бол одоо яалтай билээ.-Уг нь Ардчилсан намын бүлэг дээр дуудагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд, УБЕГ-ын дарга хоёр “Сонгуулиас өмнө цахим үнэмлэхээ тарааж чадна” л гэж хэлсэн юм байна лээ. Танай бүлэг дээр ямар мэдээлэл өгсөн болоод болохгүй нь, амжихгүй нь гээд байгаа юм бэ?
-Өнгөрсөн даваа гаригт Ардчилсан намын бүлэг хуралдсан, манай бүлэг хуралдаагүй л дээ. Намын бүлэг цуглахаараа бас энэ асуудлаар мэдээлэл авах байх. Ардчилсан намын бүлгийнхэн СЕХ-ны дарга, УБЕГ-ын дарга нараас мэдээлэл авсан гэсэн. Тэд чадна гэсэн бол сайн л байна.-Сонгуулийг зэрэг явуулахгүй гээд байгаа бас нэг шалтгаан нь танай намын Засаг дарга нар намын дарга болон УИХ-ын гишүүддээ “Сонгуулийг зэрэг явуулах юм бол бид та нарын төлөө ажиллаж чадахгүй шүү, өөрсдийнхөө сонгуульд явна” гэсэн юм биш үү?
-Ингэж хэлсэн, ярьсан хүмүүсээс нь асуусан нь дээр байх. Хуулиараа улс төрийн албан тушаалтнуудыг сонгуульд ажиллуулж болно харин төрийн захиргааны албан тушаалтнуудыг нэр дэвшигчийн сонгуулийн штабт ажиллахыг хориглосон байгаа. Би хувьдаа сонгуульд төрийн аппарат юм уу, төрийн албан тушаалтныг ашигладаггүй, мөнгө төгрөг тараадаггүй, өөрөө багаа бүрдүүлж ажиллан сонгуульд оролцсоор ирсэн. Сонгууль гэхээр л үхэлдээд элдэв бохир зүйл хийгээд, эсвэл хийгээгүй байхад хийсэн юм шиг дэвэргээд байгааг үнэндээ ойлгодоггүй. Өөрөө тийм зүйл хийдэггүй, мэддэггүй учраас заримдаа арай ч дэндүү туйлшраад байгаа юм шиг л санагддаг.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.