2018.02.27
АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монголд айлчилна
АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд ирэх сард Монголд айлчилна
Ирэх сард АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад айлчлах юм байна.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзан, цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай хоёр улсын БХЯ хоорондын хэлэлцээрийг танилцуулах ажээ.