Цэргүүдээ мэдлэг боловсролтой, алба хаагчдаа цалин хөлс нь нэмэгдэлтэй, зэвсэгт хүчнээ орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байхад АНХААРЧ АЖИЛЛАВ
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллахдаа чухам ямар ажил хийв гэдгийг товчлон хүргэж байна.
Товчхондоо бол тэрбээр цэргүүдээ мэдлэг боловсролтой, алба хаагчдаа цалин хөлс нь нэмэгдэлтэй, зэвсэгт хүчнээ орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байхад анхаарч ажиллажээ. Тухайлбал:
Хорин жил хүлээгдсэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25% болгож нэмэгдүүллээ
Ингэснээр зэвсэгт хүчин болон хилийн цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдын цалин хөлс дунджаар 420-иос 500 мянган төгрөгөөр нэмэгдлээ.
Батлан хамгаалах салбарын төсвийг 40% хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмэгдүүллээ
Сүүлийн 10 гаруй жил техникийн парк шинэчлэл дорвитой хийгдээгүй байсан батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний техник хангалтыг нийт 60 автомашинаар шинэчиллээ. НҮБ-ын "Unmiss" энхийг дэмжих ажиллагаанд шаардлагатай 73 нэгж техникийг үе шаттай шинэчлэх ажлыг эхлүүллээ.
Цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 26 жилиин дараа нэмэгдүүллээ
Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоож нэмэгдүүллээ.
Алслагдсан бүсэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид урамшуулал авдаг болов
Алслагдсан анги, салбарт ажиллаж буй алба хаагчид 5 жил тутам 36 сарын үндсэн цалинтайгаа тэнцэх хэмжээний урамшууллыг энэ 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс авч эхэллээ.
2025 оныг “Эх оронч монгол-их сэргэлтийн жил” болгон зарлаж эрх зүйн шинэчлэл хиилээ
Монгол Улсын их хурлаар зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэл, энхийг дэмжих ажиллагаа, цэргийн жинхэнэ албатай холбоотой холбогдох хууль тогтоомжийг батлуулж, үндэсний сөрөн тэсвэрлэх цогц стратеги боловсруулах ажлыг эхлүүллээ.
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, англи хэл, монгол бичиг, компьютерын мэдлэг эзэмшиж эхлэв
Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн эрдмээс гадна арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын болон дроны оператор зэрэг эрэлттэй мэргэжлээр сонголттой суралцдаг боллоо.
Оюутан цэргийн тоог 2000 мянга болгож, 2 дахин нэмэгдүүллээ
"Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг шинэчилж, их дээд сургууль, коллежийн 2 болон 3 дугаар курсын оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүллээ.
Цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдлээ
Хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөр, цэргийн албанд хийж буй шинэчлэлийн үр дүнд 2025 оныхаврын ээлжит цэрэг татлагын төлөвлөгөө сүүлийн 35 жилд анх удаа 130%-д хүрч давж биеллээ.
Сумны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, дрон угсрах үйлдвэрлэх эхлэлийг тавив
Батлан хамгаалах салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах шинжлэх ухаан, инновац, аж үйлдвэрийн төв байгуулах ажлыг эхлүүлэв.
Агаарын цэргийн командлалаа airbus-ийн h145 нисдэг тэргээр бэхжүүллээ
Монгол Улсын зэвсэгт хүчин нисдэг тэрэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч эйрбас хэликоптерс компанид үйлдвэрлэгдсэн зорчигч тээврийн зориулалттай эйч-145 загварын цоо шинэ нисдэг тэрэгтэй боллоо. Мөн агаарын цэргийг хөгжүүлж, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийхээ цалингийн шатлал, цэргийн цолны зэрэглэлийг ахиулж, нислэгийн цагийн хөлсний үнэлгээг 10 дахин нэмэгдүүллээ.
Цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдынхаатехник хэрэгслийг шинэчиллээ
Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны цэрэг дайчидтайгаа уулзаж, ажиллагааны газар оронтой биечлэн танилцлаа. Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай 30 нэгж техникээр хангалт хийж, нүб-ийн энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоогоо улам нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ.
Батлан хамгаалах салбарын гадаад харилцааг өргөжүүллээ
Батлан хамгаалах салбарын гадаад харилцааг эрчимжүүлж, оху, бнхау, ану, япон, вьетнам, турк, киргиз, БНСУ-тай батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцаагаа өргөжүүллээ.

Сэтгүүлч