Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ
2018.02.01

Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хувьд аялал жуулчлалын томоохон бүс нутаг болсон. Үүнийг дагаад хүн амын төвлөрөл ихэссэнийг харгалзан тус тосгонд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Гал түймэр унтраах, аврах ангийг байгуулахаар болсон билээ.

Тэгвэл Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллах үеэр тус ангийн барилгын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутгийн удирдлагуудаас хүслээ.

Түүнчлэн тэрбээр, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө өгч ажиллахад Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлэг, үржлийн газраас холбогдох мэргэжилтнүүдийг тус аймагт ажиллуулахад дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Мөн хүн амын төвлөрөл, тохиолдож буй аюулт үзэгдлийн тоо, давтамжийг тооцоолон Цагаан-Уул суманд шинээр Гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх аврах бүлэг, улсын нөөцийн салбар цэгийг байгуулах шаардлагатай байгаа нь харагдлаа.  Засгийн газар болон Онцгой байдлын байгууллагаас Хөвсгөл аймгийн хүн ардыг болзошгүй эрсдэлээс хамгаалах, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлж ажилладаг гээд орон нутгийн удирдлагын зүгээс ч Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин тусалж байдагт талархлаа илэрхийллээ.