УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэгт өргөмжлөл гардуулав
2011.09.12

УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэгт өргөмжлөл гардуулав

УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэгт Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Японы Элчин Сайдын өргөөнд боллоо. Япон улсын Гадаад Хэргийн яам жил бүр Япон улс болоод гадаадын орнуудтай тогтоосон найрамдалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллага дотроос онцгой хичээл зүтгэл гаргасан байгууллагад Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардуулж, хичээл зүтгэлийг нь сайшаахын зэрэгцээ хоёр орны харилцаанд цаашид улам бүр дэмжлэг үзүүлэхийг зорин энэхүү өргөмжлөлийг гардуулдаг байна. Энэ жил дэлхийн улс орнуудын 30 байгууллагад өргөмжлөл гардуулж байгаагаас УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэгт олголоо.

Монгол Улсад Япон улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хэлэхдээ, ‘’Монгол Японы парламентын бүлгийн өнөөг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Япон улсын Гадаад Хэргийн сайд өргөмжлөл гардуулж байна. Ирэх 2012 онд тэмдэглэлт 40 жилийнхээ ойтойгоо золгох гэж буй манай хоёр орны харилцаа бүхий л салбарт харилцаагаа бэхжүүлэхэд чиглэсэн ‘’Иж бүрэн түншлэл’’-ийн шатнаас өнөөдөр нэн ялангуяа эдийн засаг, худалдааны харилцааг чухалчилсан ‘’Стратегийн түншлэл’’-ийг бий болгох хэмээх шинэ шатанд гаргахаар ажиллаж байгаа нь нэн олзуурхууштай үйл явдал юм” хэмээн онцлон тэмдэглэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.