“Эрх баригч намуудын харилцаа хоёр улсыг хөгжүүлэхэд чухал”
2011.09.08

“Эрх баригч намуудын харилцаа хоёр улсыг хөгжүүлэхэд чухал”

Ардын намын төлөөлөгчид Өвөрмонголын нийслэл Хөх хотноо Монгол Ардын Нам болон Хятадын Коммунист намын хамтарсан онолын хуралд оролцоод ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр эхлүүлсэн айлчлалын бүрэлдэхүүнд намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд болон  бусад албаны хүмүүс багтсан юм. "Эрх баригч намуудын бүтээн байгуулалтын практик ба туршлага" сэдэвт хурлыг Хятадын Коммунист намын гадаад харилцааны дарга Ван Жаруй нээсэн бол Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх "Манлайлал, хөгжил дэвшлийн 90 жил" илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

 

Тэрбээр энэ үеэр "Манай хоёр орон бол ах дүүгийн найрсаг харилцаатай. Манай намын дарга, Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-д айлчлахдаа стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон нь цаашид манай хоёр улс олон талаар хамтран ажиллах суурийг тавьсан" гэв. Мөн уул уурхай, дэд бүтэц, хот байгуулалтын томоохон төслүүд дээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзсэн. Тиймээс ч айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газар болон Удирдах зөвлөлийн гишүүд чиглэл чиглэлийн дагуу хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх олон талт ажлын туршлага солилцсон юм.

Айлчлалын хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Хятадын Коммунист Намын Төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын дэд дарга Си Жиньпинтэй уулзсан. Уулэалтын үеэр БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин "Бид өргөн цар хүрээ бүхий нийтлэг ашиг сонирхолтой. Манай хоёр орны найрсаг харилцаа,. хамтын ажиллагаа хоёр орны эрх ашигт төдийгүй бүс нутгийн хөгжилд ач холбогдолтой. Шинээр тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа нь түүхийн шинэ хуудсыг нээсэн. Манай хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаа бол чухал тулгуур юм. Монгол орон эрдэс баялаг ихтэй. Хятад зах зээл, хөрөнгө оруулалтын давуу талтай. Хоёр тал хамтран төсөл хэрэгжүүлэхэд бид бүхий л бололцоогоор дэмжинэ. Бид олон   улсын жишигт нийцүүлэн харилцан ашигтай хамтран ажиллаж хэрэгтэй. Соёл хүмүүнлэгийн харилцаа мөн чухал. Тухайлбал, залуучуудын харилцаа бидний хамтын ажиллагааны чухал хэлбэр. Цаашид ийм арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Түүнчлэн манай хоёр намын харилцаа бол хоёр улсын харилцааны чухал хэсэг мөн.

Өөрийн бодит нөхцөлд тохируулж хөгжих харилцааг эрхэмлэх нь чухал. ХКН 160 гаруй орны 600 гаруй намтай тогтмол харилцаатай. Засгийн эрх баригч намуудтай харилцан туршлага солилцох нь чухал. Эрх баригч намуудын харилцаа хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал. Бид Хятадын онцлогтой социализмын замаар тууштай хөгжиж, шинэчлэл өөрчлөлт, нээлттэй бодлого, эдийн засгийн хөгжлийг ямагт дэмжих бодлого баримталж байна. 2021 онд чинээлэг нийгмийг байгуулах, энэ зууна дунд үед хөгжингүй орнуудын тоонд орох, XII таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн чанар, бүтцийг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. ӨМӨЗО-ны ДНБ-ий өсөлт сүүлийн таван жилд тэргүүлэх байгаа. Одоо тогтвортой хөгжлийг эрхэмлэн байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа чухал.

Хоёр улсын хамтын ажиллагаанд эрдэс баялаг, санхүүгийн дэмжлэг гэсэн гурвалсан загвар гаргасан Эдийн засгийн хүрээнд зөвхөн уул уурхай бус дэд бүтэц бас багтана" гэж байлаа Харин Монгол Ардын Намын Ерөнхий нарийн  бичгийн дарга У.Хүрэлсүх "Монгол Ардын Намаас хоёр орны эдийн засаг болон бусад салбарын харилцааг хөгжүүлэхэд анхаарч байна. Манай нам бүхий л боломжоор дэмжиж ажиллана. Таны хэлсэнчлэн хоёр орны хөгжил эрх баригч намуудын.хөгжилтэй холбоотой. Манай хоёр нам байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмний хөгжлийн төлөө зүтгэж ирсэн. Манай хоёр улсын хөгжил ХКН, МАН-тай шууд холбоотой. Иймд бид хамтран ажиллах ёстой. Олон улсын тавцанд хамтран ажиллах учиртай. Залуучуудын харилцааг гүнзгийрүүлэх ёстой. Дараагийн арга хэмжээг Монголд зохион байгуулна. Залуу үеийнхэнд,. хоёр намын харилцааг уламжлахад чухал юм" гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.