Су.Батболд Үте Күмфтэй халуун дотно яриа өрнүүллээ
2011.08.23

Су.Батболд Үте Күмфтэй халуун дотно яриа өрнүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд  Германы Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн Парламентын бүлгийн дэд дарга Үте Күмфтай өчигдөр уулзлаа. Тэрбээр “Эрхэмсэг хатагтай тантай уулзаж байгаадаа баяртай байна” гээд  МАН, Германы СДН, ФЭС-ийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж хоёр намын төдийгүй хоёр улсын ард түмний  харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэсэн юм.  

Түүнчлэн хоёр намын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Фридрих Эбертийн сан чухал үүрэг гүйцэтгэж, түүний дотор парламент дахь манай намын бүлэг ардчилсан социалист үзэл баримтлал, улс төрийн намуудын төлөвшил, намын дотоод зохион байгуулалт, эвслийн засгийн газар, сонгуулийн хууль, тогтолцооны чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллаж,  Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсанд бүлгийн дэд дарга  талархал илэрхийлсэн юм.

Энэ сарын 21-28-ны өдөр “Сонгуулийн эрх зүйн шинэчлэл, ардчиллын хөгжил ба  залуучуудын улс төрийн оролцоо“ намрын сургалт Монголд болж байгаа. Энэ сургалтыг зохион байгуулахаар Үте Күмф  Монгол Улсад ирээд байгаа юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.