Сайн үйлсийн 2016 оны шилдгүүдийг тодрууллаа
2016.12.14

Сайн үйлсийн 2016 оны шилдгүүдийг тодрууллаа

2016 оны Олон улсын сайн дурынхны өдрийг Дэлхий дахинд GLOBAL APPLAUSE буюу дэлхий нийтээр сайн дурын идэвхтнүүдэд алга ташилт бэлэглэх, тэдэнд талархалаа илэрхийлэх уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын хувьд “Оны шилдэг сайн дурын үйлс шалгаруулах” ёслолыг 9 дэх жилдээ зохион байгуулж шилдэг сайн дурын ажилтан, шилдэг сайн дурын үйлс, шилдэг байгууллагуудаа тодруулж тэднээр дамжуулж нийт сайн дурынхан, сайн дурын байгууллагууддаа талархалаа илэрхийлж, тэдний нийгэмд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлж байна.

“2016 оны шилдэг сайн дурын үйлс шалгаруулах ёслол”-ын үйл ажиллагаа нь Монголын сайн дурын үйл ажиллагааны хөгжилд зохих хувь нэмэр оруулж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн ажлыг дэмжиж, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, сурталчилах, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хамт олон, хувь хүмүүст сайн дурын үйл ажиллагааны талаар ойлголт өгөх, цаашид энэ чиглэлд олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эхлэл болдгоороо онцлог юм. Ингээд та бүхэнд Сайн үйлсийн 2016 оны шилдгүүдийг бахархалтайгаар танилцуулж байна.

  1. 2016 оны оны шилдэг сайн дурын ажилтан – “Халуун сэтгэл in japan” ТББ-ын Сайн дурын ажилтан Д.Сайнцэцэг
  2. 2. 2016 оны шилдэг залуу сайн дурын ажилтан – “Монголын залуучуудын холбоо” С.Өлзийхишиг
  3. 2016 оны шилдэг сайн дурын зүтгэлтэн – “ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ”-ийн Сайн дурын ажилтан Ц.Золзаяа
  4. 4. 2016 оны шилдэг сайн дурын үйл ажиллагаа – Сайн дурынхны шийдэл Монгол ТББ-ын “I volunteer” санаачлага
  5. 2016 оны шилдэг сайн дурын байгууллага – “1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ
  6. Сайн дурынхныг дэмжигч 2016 оны шилдэг байгууллагууд:
  • • Дэлхийн зөн Монгол ОУБ
  • • Good neighbors Mongolia OУБ
  • • Номин холдинг
  • • Talk Talk English сургалтын төв
  • • Дале Карнегие Монгол
  • • Хүрэх зам ТББ
  • • Рояал Өүшн ХХК
  • • Пропикс ХХК
  • • Color pen

Нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагааны хөгжилд оруулж буй хувь нэмэр, сайн үйлсээрээ манлайлсан шилдгүүддээ томоос том баяр хүргэе. Мөн компаний нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурынхныг тууштай дэмжиж байдаг шилдэг 9 байгууллагууддаа Монголын мянга мянган сайн дурынхны өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй.

Уг цэнгүүнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас сайн дурын байгууллагын төлөөллүүд, шилдгүүд уригдан ирж, 2016 онд сайн дурынхан хийж бүтээсэн зүйлсээ баяртайгаар хуваалцлаа.

Олон улсын сайн дурын байгууллагын төлөөллүүд болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон нь үйл ажиллагааг илүү утга төгөлдөр, өргөн цар хүрээтэй болгосон юм.

Ерөнхий сайдын зөвлөх Г.Гангамөрөн сайн дурынханд мэндчилгээ хүргэлээ.

Тэрээр хэлэхдээ: <Сайн дурын ажлын гол агуулга нь байгалийн бэрхшээл болон хүнд үзэгдлийг даван туулж, хамтаар аж амьдралаа зохион байгуулан, энх амгалан аж төрж, эв эеийг хичээн хүн хүндээ туслах, Монгол өв уламжлал, зан заншил, ахуйн соёлын үндэс төдийгүй улс орон, шашин, соёлын зөрөөг давсан дэлхий дахины үйл ажиллагаа гэдэгт би итгэдэг. Өнөөдөр жил бүр дэлхий даяар нэг тэр бум хүн, Монгол улсад 20000 гаруй хүн сайн дурын үйлсийг хийж байгаа тоо баримт бидний бахархлыг төрүүлж байгааг онцлон тэдэглэхэд баяртай байна.

Үндсэн хуульдаа тунхагласан “хүмүүнлэг, ардчилсан нийгмийг” бий болгоход иргэн бүрийн дуу хоолой, идэвхтэй оролцоо, бүтээлч үйлс амин чухал бөгөөд эрүүл нийгмийн хариуцлагатай улс төрийг бүрдүүлэхэд ч ихээхэн ач холбогдолтой билээ. Энэ баярын өдөр Сайн дурынхны байгууллагуудын сүлжээний хамт олон болон Монголын сайн дурынхны үйл ажиллагааг дэмжин туслаж байдаг байгууллагуудад гүн талархал илэрхийлэхийн хамт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас баталсан “Тогтвортой Хөгжлийн 2030” хөтөлбөрийн 17 үндсэн зорилгыг хамрах 169 зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сайн дурынхны оролцоо маш чухал гэдгийг тэмдэглэж, төр-иргэний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах болно.> гэдгээ нийт сайн дурынханд илэрхийллээ.

img_0169

2016 оны шилдэг залуу сайн дурын ажилтан – “Монголын залуучуудын холбоо” С.Өлзийхишиг

img_0209

2016 оны шилдэг сайн дурын үйл ажиллагаа – Сайн дурынхны шийдэл Монгол ТББ-ын “I volunteer” санаачлага

img_0225

2016 оны шилдэг сайн дурын байгууллага – “1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ

img_0191

2016 оны шилдэг сайн дурын зүтгэлтэн – “ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ”-ийн Сайн дурын ажилтан Ц.Золзаяа

img_0181

2016 оны оны шилдэг сайн дурын ажилтан – “Халуун сэтгэл in japan” ТББ-ын Сайн дурын ажилтан Д.Сайнцэцэг

img_0239

Сайн дурынхныг дэмжигч 2016 оны шилдэг байгууллага: Good neighbors Mongolia OУБ

15555941_10206091520682174_1480738914_n

Сайн дурынхныг дэмжигч 2016 оны шилдэг байгууллага: Дэлхийн зөн Монгол ОУБ

2016 оны онд Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээний 23 гишүүн байгууллагад 9215 идэвхитэй сайн дурынхан нийт 1.382.250 цаг ажиллаж, 2.764.500.000 төгрөгтэй тэнцэх хувь нэмрийг нийгэм, улс орны хөгжилд оруулж идэвх санаачлагатай ажилласан байна.