Н.Алгаа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээр томиллоо
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Н.Алгаа
2016.12.08

Н.Алгаа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар "“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж, асуулт асуулаа. Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Д.Дулмаа, Д.Ганбат, Л.Ганпүрэв нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай санал хураахад гишүүдийн 71,4 хувийн саналаар санал дэмжигдэж, Д.Дулмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Шинээр томилогдсон НДҮЗ-ийн гишүүд

Үүний дараас Ц.Сүхбаатар, Т.Батзул, Э.Оюунтэгш, Н.Алгаа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай саналыг нэр дэвшигч тус бүрээр явуулсан. 

Ингээд Ц.Сүхбаатарыг 69 хувийн саналаар, Т.Батзулыг 66,7 хувийн саналаар, Э.Оюунтэгшийг 71,4 хувийн саналаар, Н.Алгааг 57,1 хувийн саналаар тус тус дэмжиж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.