2016.09.09
Хариуцлага алдсан этгээдүүдийг хууль хяналтынханд өгч шалгуулах нь зүйтэй гэв
Аудитын тайлан, дүгнэлт хангалтгүй санагдаж байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэллээ.
Тэрээр "2015 оны төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж хангалтгүй байгааг дурьдаад төсвийн тухай хуулийг зөрчсөн, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчдийг нэг бүрчлэн тогтоож, хариуцлага алдсан байгууллага, албан тушаалтны жагсаалтыг гарган хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй" хэмээсэн.