2016.09.07

Хэрэгжээгүй төслүүдэд аудит хариуцлага тооцсон уу?

Г.Занданшатар гишүүн 2015 оны төсвийн гүйцэтгэл дээр гурван асуулт асуусны хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар асуув

Улсын төсөв болон Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр   3 их наяд 632 тэрбум төгрөгөөр олгосон байна. Үүгээр 629 төсөл арга хэмжээнд 810 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс удаашралтай хэрэгжиж буй төсөл 58.7 хувь, огт хэрэгжээгүй 10 төсөл, дутуу хэрэгжилттэй 291 төсөл  байна гэж байна. Эдгээрийн нэрийг хэлж өгөөч? 

Ингээд тайланг авч үзэхээр төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарыг хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлт гаргасан байна. 

Энэ чанаргүй төслүүдэд ямар хариуцлага авсан вэ? 

Мөн хувийн хэвшлийн  хэрэгжүүлж байсан концессын гэрээг төрд шилжүүлж авсан нь буруу байсан гэсэн дүгнэлт байна. Энэ ямар гэрээ байсан вэ?

Мөн 57 тайланд хязгааралттай, 3 тайланд сөрөг дүгнэлт өгсөн байна. Яг ямар газрууд вэ? хариуцлага тооцсон уу?

УИХ-ын эрх мэдлийг Засгийн газар хэтрүүлж хэрэглэдэг жишиг тогтсон. Тухайлбал "Сайн" нэртэй хөтөлбөрүүд байна. Үүнд дээр аудит ямар байр суурьтай байна вэ?

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хариулав

Тайланг гаргахдаа хууль заасан байгууллагуудыг хамруулдаг. Мөн төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын жагсаалтанд орсон бүх төслүүдийг, хуульд заасан бүх үзүүлэлт дээр дэлгэрэнгүй 50-аад үзүүлэлтээр шалгадаг. 

Хэрэгжээгүй 10 төсөл нь хөрөнгө оруулалтын тайланд, мөн хязгааралттай санал дүгнэлтүүд авсан бүх байгууллагуудын жагсаалт санхүүгийн тайлангын хавсралтуудад нэр усаараа байна.

Хариуцлагын хувьд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бид ажилладаг. Акт тавьж буцаан төлүүлэх, албан шаардлага өгч алдаа зөрчлийг залруулах гэх мэт арга хэмжээг авдаг.