Өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэнд, боловсролын салбарт л бүх хөрөнгө оруулалтаа хийсэн
“Монгол маршрут” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Баянгол дүүргээс бэлтгэн хүргэлээ.
Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ?
Өнгөрсөн дөрвөн жилд БГД-ийн боловсролын салбарт нилээдгүй хөрөнгө оруулалт орсон. Нийт 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 93 дугаар сургууль шинээр баригдаж, шинээр 12 байршилд цогцолбор сургууль барихаар төлөвлөж байна. Найман сургуулийн өргөтгөл хийсэн. Дүүргийн газар нутгийн хэмжээ бага учраас өргөтгөл хийх байдлаар эдийн засгийн үр ашигтайгаар шийдвэрлэсэн.
Өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэнд, боловсролын салбарт л бүх хөрөнгө оруулалтаа хийсэн. Иргэдтэй уулзан судалгаа хийхэд хамгийн чухал нь сургууль, цэцэрлэгийн асуудал гэдэг. Тиймээс чухлаас нь эхлэн хөрөнгө оруулсан.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү