Баянгол дүүргийн удирлагууд "Ардын үг"-ийн хүсэлтийг хүлээн авлаа
“Ардын үг” аяныг хамтран хэрэгжүүлэх албан бичиг хүргүүллээ
2016.05.06

Баянгол дүүргийн удирлагууд "Ардын үг"-ийн хүсэлтийг хүлээн авлаа

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Баянгол дүүрэгт хэрэгжиж эхлээд байна.

Үүнтэй холбоотойгоор “Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш Баянгол дүүргийн   удирдлагуудад “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг хамтран хэрэгжүүлэх хүсэлтийг тавьсан юм. Тодруулбал, тус дүүргээс парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, НИТХ-ын Л.Нарантуяа нарт “Ардын үг” аяныг хамтран хэрэгжүүлэх албан бичиг хүргүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төрөөс ангид, тэнцвэртэй мэдээлэл өгөх нь чухал гэдгийг тус аяныг зохион байгуулагчдад хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Мэргэжлийн байгуулагын оролцоотой зохион байгуулж, мэдээллийн үнэн төрхийг харуулах “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг нэг талаараа дэмжиж байна. Гэхдээ нөгөө талаас болгоомжилж байна. Учир нь, 2016 оны УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбоотой иргэдийн маш олон шүүмжлэлтэй тулгардаг.

Бид энэ тал дээр санаа зовох асуудал байхгүй учир хамтран ажиллахад бэлэн” гэлээ.

Ингээд долоо хоногийн турш "Ардын үг" аяныг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн баянголчуудын үгийг сонсоход бэлэн боллоо. Баянгол гэх нэрээр овоглодог хүн бүхний үг бидэнд алт гэдгийг дашрамд хэлье.

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 32 ЖИЛИЙН ДАРАА БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БАРИГДЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хүрэлцээ, үйлчилгээний асуудал хэзээд нэн тэргүүнд тавигдсаар ирсэн. Энэ утгаараа шинжилгээ өгөх, эмчид үзүүлэхэд үүрийн таван жингээр очиж дугаарладаг нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэдэг.

Иймээс “Ардын үг” аяны хүрээнд бид Баянгол дүүрэгт буй эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүрэлцээний асуудлын талаарх мэдээллийг авахаар очлоо. Баянгол дүүрэг нь 210  мянга гаруй хүн амтай,нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг.

Энэ утгаараа хүн амын нягтаршил ихтэй, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж дүүргийн тулгамдсан асуудлуудын нэг байсан гэнэ. Тэгвэл 32 жилийн дараа Баянгол дүүрэгт улсын хэмжээний нэгдсэн эмнэлэг баригдсан байна. Ингэснээр дүүргийн төдийгүй нийслэлийн хэмжээнд эмнэлгийн үйлчилгээний хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэжээ.

2014 онд 7.7 тэрбум гөгрөгийн санхүүжилттэйгээр олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар баянголчууд эрүүл саруул амьдрах боломж бүрэн нээгдсэн байна.

Тус цогцолбор эмнэлэг нь 100 ортой бөгөөд өдөрт 500-600 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Ингэснээр иргэдэд удаан хүлээж суух, оочер дарааллын зовлон үгүй болжээ.

ӨДӨРТ 150-200 ХҮН АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

Өмнө нь эмнэлэгт хрвтэх оочер дараалал маш их, боломж нөхцөл нь хэцүү байсан бол өнөөдөр энэ асуудлууд шийдвэрлэгдсэн гэж олон хүн ярьж байна. Үүнтэй холбоотойгоор бид тус нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн санаа бодлыг сонссон юм.

Баянгол дүүргийн иргэн “Би энэ дүүрэгт 32 жил амьдарч байна. Одоогийн байдлаар тус эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Урьд нь эмнэлэгт хэвтэх гэж нэг сар гаруй хүлээдэг байлаа. Харин энэ эмнэлэг ажиллаж эхэлснээр хүлээх хугацаа бага, эмч сувилагчид ажлаа маш сайн, найрсаг хийдэг.

Тухтай, сайхан эмнэлэгт хэвтэхэд өвчин хурдан эдгэрч байгаа юм шиг сайхан байна” гэв. Шинэ эмнэлэг барьснаар мэдээж эмнэлгийн салбарынхны шинэ ажлын байр бий болж улмаар ажилгүйдлийн төвшин буурах ач холбогдолтой. Харин Баянгол дүүргийн эмнэлэг нээгдсэнээр хэчнээн шинэ ажлын байр бий болсон талаар бид Нийгмийн эрүүл мэндийн тевийн үйлчилгээ эрхэлсэн

орлогч дарга Н.Болдбаатраас тодруулсан юм. Тэрээр “2012 онд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 160 ажилчин байсан бол тус тов ашиглалтад орсноор өнөөдрийн байдлаар 320 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, ажиллах боловсон хүчнээ нэмж чадсан төдийгүй нэг иргэнд үйлчлэх эмч эмнэлгийн ажилчин болон үйлчилгээний чанар     сайжирсан. Түүнчлэн манай эмнэлэг бусдыгаа бодвол зөвхөн     жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгайлан үйлчилдэг өрөө бий болгосон нь давуу талтай” гэлээ.

ЭМЧИЙН ӨРӨӨНИЙ ГАДАА ДУГААРЛАХГҮЙ

Техник технологи өндөр хөгжиж буй өнөө цагт эмчийн ороөний гадаа хүлээх дутаарлалтын системийг тус нэгдсэн эмнэлэг шийдэж чадсан гэнэ. Энэ талаар мөн тус эмнхтгнйн эрчимт эмчилгээний үзүүлэхдээ урт дараалалд маш их цаг алддаг байсан.

Харин одоо өрхийн эмнэлгээсээ урьдчилан цаг авдаг болсноор дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэх хугацаагаа яг таг мэдэж авдаг болсон. Ингэснээр эмчийн өрөөний үүдэнд удаан хугацаагаар дугаарлах шаардлагагүй болсон” гэв. Сүүлийн үед манайд энэ мэт зарим эмнэлэгийн үйлчилгээ цахимжиж байгаа нь сайшаалтай юм.

Түүнчлэн хуучнаар тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт засвар үйлчилгээ хийн зөвхөн 0-18 насны хүүхэд хэвтэн үйлчлүүлэх боломжтой хүүхдийн эмнэлэг болгон өөрчилсөн нь хүүхдийн эмнэлгийн асуудалтай нийслэлд томоохон гарц болжээ.

Цаашлаад тус дүүрэгт ахмадын болон хүүхдийн нэмэлт эмнэлэг барьж байгаа юм байна. Дараалал ихтэй, хүрэлцээгүй, орчин муутай эмнэлэг биш тав тухтай орчинд цахим системийн тусламжтайгаар дугаарлан зогсохгүй, эмнэлэгт хэвтэх гэж удаан хүлээх шаардлагагүй болжээ.