2016.05.26
С.Эрдэнэ Баянголд нэр дэвшинэ
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажил үргэлжилж байна.
Аймаг, нийслэлийн намын хороод хуралдаж, тухайн нутаг дэвсгэрийг төрд төлөөлөх хүмүүсийг тодруулж байна. Тухайлбал АН-ын Баянгол дүүрэгт нэр дэвшигчид тодорчээ.
Баянгол дүүргээс АН-ын дарга З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар дүүргийн намын хорооны хурлаар дэмжигдэн нэр дэвшихээр болжээ. Тэднийг ирэх бямба гаригт хуралдах АН-ын ҮЗХ-ны хурлаар эцэслэн баталгаажуулна.