УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дэмжигчид хэвлэлд хандав
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дэмжигч Баянхонгор аймгийн 100 гаруй иргэн Улаанбаатарт иржээ.
Тэд Ардчиллын ордонд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэдний ирсэн шалтгаан нь өнгөрсөн даваа гаригт цагдаагийн тусгай албаныхан "Баянгол" зочид буудалд байрлах "Женко" группийн охин компани болох "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" компанийн санхүүгийн тайланд шалгалт хийхээр "Баянгол" зочид буудалд очсон үйл явдлаас үүдэлтэй юм.
Шалгалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга амь насанд нь халдахыг завдсан гэж үзэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт албан бичиг илгээсэн. Тус албан бичигт "...Зэвсэглэсэн тусгай хүчний алба хаагчид баг зүүн нүүрээ нууж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж, галт зэвсэг ашиглан миний амь насанд халдахаар завдсан оролдпого боллоо гэж үзэж байна. Хэрэв надтай хамт УИХ-ын нэр бүхий гишүүд байгаагүй бол эсэргүүцэл үзүүлсэн гэдэг зохиомол зүйл үүсгэж, амь насанд халдахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж шалгуулах хүсэлт гаргаж байна" хэмээжээ.
Баянхонгор аймгаас ирсэн иргэдийн сэтгэгдлийг хүргэе
Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэн С.Мөнх-Алдар:
-Ерөнхийлөгчид хандаж хэлэх үг байна. Монгол Улсын эв нэгдлийн гол хүч нь Ерөнхийлөгч юм. Гэтэл эв нэгдпээ улам бататгахын оронд сулруулан доройтуулах нь ямар учиртай юм бэ. Найман жил төрд хамт суучихаад одоо Х.Баттулга гишүүнийг буруутгаад байх юм. Х.Баттулгыг дэмждэг хүн Монголд олон бий. Тэр дундаа баянхонгорчууд хамгийн ихээр түүнд итгэж, найддаг. Манай аймаг, сумдад бүтээн байгуулалтын олон ажил хийснийг бид мэднэ. Хийж, бүтээж чадаж байгаагаа дэмжиж, өргөх нь хамгийн зөв зүйтэй гэж үзэж байна.
Баянхонгор аймгийн иргэн Л.Банзрагч
-Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулгын эргэн тойронд болж буй үйл явдлыг сонгогчийн үүднээс анхааралтай ажиглаж байна. Хэд хоногийн өмнө "Баянгол" зочид буудалд болсон үйл явдал биднийг цочирдууллаа. Тойрогтоо хамгийн бодитой ажил хийдэг гишүүн юм. Тэр бидний итгэлийг хэзээ ч алдаж байгаагүй. Бидэнд Х.Баттулгыг УИХ-д дахин юр дэвшүүлэхгүй байхвий гэсэн айдас байна. Бид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.