НҮБ болон Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцлаа
2025.02.26

НҮБ болон Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцлаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните Гадаад харилцаааны Сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин төлөөлөгч Яан ван Хиердэн нарын хамт Баянхонгор, Өвөрхангай аймагт айлчиллаа.

Элчин сайд Ина Марчюлёните Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй тэргүүлэх чиглэл, төслүүдийн мэдээлэл хүргэж, Баянхонгорт хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс хуваалцлаа. Мөн энэ айлчлалын үеэр “Монголын Текстилийн Салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг” төслийн 2-р үе шатыг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт эхлүүлж буй юм.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

"Энэ удаагийн томилолтоор Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яков ван Хиердэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Хонгор нутагтаа ажиллаж, нутаг орныхоо онцлогийг танилцуулан, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, НҮБ болон Европын холбоотой цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн талаар өргөн хүрээнд ярилцлаа. Уулзалтын үеэр олон санал санаачилга үүдэн гарсны дотор НҮБ-ын Суурин зохицуулагч Яков ван Хиердэн хүн амын амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх, малчдын хүүхдэд чанартай боловсролыг зайнаас үр дүнтэй хүргэх боломжтойг онцоллоо.

Элчин сайд Ина Марчюлёните ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж Ноолуурын баяр зохион байгуулах талаар сайхан санаачилга дэвшүүлсэн. Хангайн бүс байгалийн үзэсгэлэн, баялаг нөөцөөрөө онцгой нутаг болохын хувьд эко аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг олон салбарт хөгжих өргөн боломжтой" гэв.