Гудамж, байрны нийтийн эргүүлийг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалт үргэлжилж байна
2016.04.01

Гудамж, байрны нийтийн эргүүлийг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалт үргэлжилж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд, хороодын гудамж байранд, Нийтийн Эргүүл ажиллуулах журам батлагдаж, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мянга гаруй Гудамж байрны Нийтийн Эргүүл ажиллаж байна.

Тэдэнд зориулсан мэргэжил, арга зүйн сургалтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулан явуулж байгаа ба энэ удаагийн сургалтанд нийт 270-аад  Гудамж Байрны Нийтийн Эргүүлүүд хамрагдлаа.


Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Д. Бат-Эрдэнэ, Зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн засаг дарга Д. Ганболд, Зөвлөлийн гишүүн дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж. Эрдэнэбат , Зөвлөлийн гишүүн, дүүргийн прокурор, Л.Бадралт, Зөвлөлийн гишүүн, дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Н.Дугарсүрэн, Зөвлөлийн гишүүн дүүргийн Замын Цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Зөвлөлийн гишүүн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нарын албаны хүмүүс биечлэн оролцож, мэргэжил арга зүйн сургалт явууллаа. Нийслэлдээ “Амар тайван Чингэлтэй” дүүрэг бий болгохын төлөө хамтдаа хичээж буй нийт Гудамж Байрны Нийтийн Эргүүлүүддээ амжилт хүсье.