Хүндэт иргэн өргөмжлөл олгоно
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит есдүгээр хуралдаан амжилттай явагдлаа.
Тус хурлаар үндсэн 4 асуудал хэлэлцэн баталсан бөгөөд үүний нэг нь “Хүндэт иргэнд өргөмжлөх тухай” тогтоол юм.
Нийтийн эрх ашгийг хамгаалах үйлсд өөрийн хувь нэмрийг оруулж яваа 5 дугаар хорооны иргэн Сүхбатын Санжааванчигийг “Хүндэт иргэн”-д тодорхойлсон, байгууллага хамт олны саналыг хүргүүлсэн материалын дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.
Тэрээр улсад 41 жил, Японы элчин сайдын яам, ЖАЙКА ОУХАБ-д 26 дахь жилдээ идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлж Дүүргийн “Хүндэт Иргэн”-ээр өргөмжлөх шийдвэрийг ийнхүү гаргалаа. Иргэн Санжааванчиг нь нийтийн эрх ашгийг хамгаалж, 3 хууль бус газрыг чөлөөлүүлж чадсанаар иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл бүрдэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүндтэй хүн юм.