Төрийн одон медаль гардууллаа
2016.03.28

Төрийн одон медаль гардууллаа

Монголын Улсын Ерөнхийлөгч  Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр,  Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ой,  Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тус тус тохиолдуулан зарлиг гаргаж иргэдийг шагнасан.  

Чингэлтэй дүүрэгт амьдардаг иргэд, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,  байгууллагуудын  Төрийн одон медалиар шагнуулсан  хүмүүсийн шагналыг  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж нар гардуулан өгөв.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны ахмад настан А.Гомбосүрэн, 9 дүгээр хорооны ахмад настан Л.Очирпүрэв, “Жи МоБайл” үүрэн телефоны зөвлөх Д.Басбиш, “Номин-Плаза” салбарын эрхлэгч С.Цэзэн, “Цэргийн гавьяаны одон”-гоор 16 дугаар хорооны ахмад настан Л.Төмөрхуяг нар энгэрээ мялаалаа.

Алтан гадас одонгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны ахмад настан М.Янжмаа, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн багш Д.Сугармаа,  15 дугаар хорооны  “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч П.Отгонжаргал нарын 30 хүн  шагнуулжээ. “Хөдөлмөрийн хүндэт медаль” –иар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн, чөлөөт уран бүтээлч Г.Мөнхцэцэг, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн захирал Ж.Баярмаа нарын 23 хүн шагнуулсаныг гардуулж өглөө.