Сонгинохайрханыхан сайн жишиг тогтоох нь
ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2016.04.01

Сонгинохайрханыхан сайн жишиг тогтоох нь

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /tab/ хэрэглэхийг хориглох тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ.

Энэхүү асуудлыг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар санаачилсан аж. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулсан байна.

Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай,

Энгийн утсыг хэрэглээнд хэвтрүүлэхээр тусгаж өгчээ.

Гар утасны хэрэглээнд дотнсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндий Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 2013 онд 38 хүүхэд үзүүлсэнээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 нь хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлж, 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

Харин энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсаны 18 нь хэвтэн эмчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ.

Мөн нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвсэлээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. 2015 онд дүүргийн Эрүүл мэндийн Нэгдпийн нүдний эмчид 15329 хүүхэд үйлчлүүлсэн бол 2016 оны нэгдүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь нь үйлчлүүлсэн байдаг.