“Хөдөлмөрийн хүн танаа” шагналын анхны эзэд тодорлоо
Хөдөлмөрийн салбарын дээд шагнал “Хөдөлмөрийн хүн танаа” шагналын эзэд сар шинийн босгон дээр тодорлоо.
Хөдөлмөрийн сайдын санаачилгаар төрөөс хөдөлмөрийн салбарт баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг ханган ажиллах, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр тодорхой амжилт гаргасанбайгууллага, иргэдийг тодруулан “Хөдөлмөрийн хүн танаа” шагналд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болсон юм.Шагнал гардуулах ёслолын үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлт улс орны оршин тогтох голүндэс болдог. Хөдөлмөрчин хүн энэ улс орны хөгжлийн хөдөлгүүр болж байгаа.
Өнөөдөр бид аль нэг байгууллагыг улсад хэдий хэмжээний татвар төлсөн гэдгээр нь шалгаруулж байгаа юм биш. Хөдөлмөрийн зах зээлдээр хэрэгтэй мэргэжлээр шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэж байгаа сургалтын байгууллагуудаа уралдууллаа.Хамгийн олон хүнийг ажилтай болгосон ажил олгогч нарыгаа урамшууллаа. Хэдхэн жилийн өмнө гудамжинд гуталтослохоос эхэлсэн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж гутлын салонтой болж өөрөөсөө гадна өөр олон хүнийамьдралд дэм болж яваа нэгнээ бид шилдгийн шилдгээр өргөмжилж байгаа юм. Манай яам “Хөдөлмөрийн хүнтанаа” шагналын эздийг жил бүр тодруулж уламжлал болгохоор шийдсэн бөгөөд энэ жил анхны шагналаагардуулж байна. Энэ шагналын эзэд нь хөдөлмөрийн хүн та байх болно” гэдгийг онцоллоо.
Салбарын хэмжээнд уламжлал болгон тодруулж байх энэ шагналын эздийг есөн номинацид нэр дэвшүүлэнөрсөлдүүлжээ. Аймаг орон нутаг, нийслэл, дүүргээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалаас эцсийн сонголтыгхийж номинаци бүрт шилдгийн шилдэг гурван нэр дэвшигчийг тодруулах журмаар шалгаруулалтыг явуулсанбөгөөд шилдгээр тодорсон хүмүүст “Хөдөлмөрийн хүн танаа” цом, мөнгөн шагналыг салбарын сайд болон УИХ–ын зарим гишүүд, түнш байгууллагуудын төлөөлөл гардуулсан юм.
“Шилдэг төгсөгчөөр тодорсон Х.Лхагвагийн шагналыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэггүйцэтгэгч Ю.Идэрцогт гардууллаа. Х.Лхагва Улаанбаатар хот дахь Барилгын Политехник коллежийн төгсөгч.Токарийн мэргэжлийн тэмцээний 2014, 2015 оны тэргүүн байрын эзэн, Бразилд болсон Дэлхийн ур чадварынтэмцээний хамгийн залуу оролцогч бөгөөд Эрдэнэтийн УБҮ–ийн Засвар механикийн заводад ажиллах урилгааваад байгаа юм.
Харин “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг ажилтан”-аар Ц.Нацагдорж шалгарсан юм. Тэрээр дулааны IV цахилгаан станц ТӨХК–д тасралтгүй 34 жил ажиллаж байгаа Техник хяналтын албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер юм. Үйлдвэрлэлийн бүхий л шатны аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйн асуудлыгхариуцан ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS18001 стандарт, “Цоож пайзны систем”-ийг нэвтрүүлсэн. Эрүүл, аюулгүй ажиллах соёлыг төлөвшүүлэх чиглэлээр “Метрикс карт”-ыг санаачлан хөтөлж байгаа юм.
Мөн “Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгч”-ээр улсын сайн малчин, орон нутагт “Малжуулах төсөл”-ийг санаачилж 22 өрхийг 2450 толгой малтай болгосон Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн Ц.Жаргал тодорсон юм.
“Шилдэг сургалтын байгууллага”-аар Өмнөговь аймаг дахь Политехник коллеж шалгарсан бол Төв аймгийнБорнуур сумын нутаг Далын хавцал хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт бурханч лам Г.Пүрэвбатын барьжбайгуулсан “Бурхны авшиг оршсон Бүтээлийн хийд” буюу Аглагийн хийд “Шилдэг бүтээл”-ийн эзнээр тодорлоо.
Харин “Шилдэг ажил олгогч” “Эм Жи Эл Акуа” ХХК 2000 оноос үйлдвэрлэлээ эхэлж, өдгөө “Вояж” цэвэр усныкомпани болж өргөжихдөө орон нутгийн 50-80 иргэнийг ажлын байраар хангасан. Сүүлийн хоёр жилийн турш Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллаж, 74 ажилгүй иргэнийг ажилд авснаас 30 нь байнгын ажилтай болжээ.Мөн хүнсний технологич мэргэжлээр 24 хүнийг сургаж, тогтвортой ажилласан ажилтнууддаа удаан жилийннэмэгдэл олгохын зэрэгцээ бусад нийгмийн асуудлыг нь шийдэж өгдөг юм байна.
“Шилдэг түнш байгууллага”-аар Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих” төсөл, “Ажил мэргэжлийн шилдэг мастер”-аар Үйлдвэр урлалын политехникколлеж автомеханикийн багш Л.Идэрмөнх шалгарлаа. Тэрээр сурагчидтайгаа автомашин зохион бүтээснээ сургалтын загвар болгон ашигладаг бөгөөд сургалтын материалын үргүй зарцуулалтыг багасгахын тулдбүтээгдэхүүн болгон буцаан ашиглах аргыг санаачилсан байна. Шавь нар нь улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, төгсөөд шууд ажлын урилга гардаж авдаг нь өрсөлдөгч нараасаа давуу байж чаджээ.
“Хөдөлмөрийн хүн танаа” шилдгийн шилдэг Гранпри шагналыг “Наалдан пад” ХХК–ийн захирал Х.Оюун–Эрдэнэ хүртлээ. Тэрээр “Сэтгэл их хөдөлж байна. 1993 онд Улаанбаатарт ирж гудамжинд таван жил гутал тосолсон.Тэгээд гутал засварладаг болсноор өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм. Надаар гутлаа тослуулж, намайг дэмжиж,архи гэгч айхавтар идээнээс ангижирахад минь тусласан ард түмэндээ болон энэ шагналыг хүртээсэн Хөдөлмөрийн сайдад баярлаж байна. Намайг хүн болгосон хөгшин ээж минь “Олны дунд нэр төртэй, хүний дайтайяваарай, хөдөлмөр бүтээлд шимтэж яваарай” гэж их захидаг байсан. Архичин, тамхичин байсан хүн нэг л өдөр энэамьдралаасаа татгалзаж чадсандаа баяртай явдаг. Миний гараар дамжиж 36 хүн гуталчны мэргэжлээр ажилтайорлоготой, сайхан амьдарч яваа. 20 жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.