Цагаан сарын барилдаан хамгийн сайхан
“Зочны цаг” шинэ дугаартаа УИХ-ын гишүүн, Монгол улсын аварга Д.Сумъяабазарыг урилаа.
Сар шинийн барилдаан бол бөх сонирхогчдын хүлээдэг сайхан барилдааны нэг. Та бол 2002, 2003 оны сар шинийн барилдаанд дараалан түрүүлж байсан. Энэ талаар олон дурсамжаас тань хуваалцахыг хүслээ?
-Цагаан сарын барилдаан бол Монголын ард түмний дунд шударга, өрсөөлдөөнтэй болдог барилдаан. Учир нь цагаан сараар жилийн заслаа хийдэг. Ээж аавтайгай золгож мэнд мэдэлцэж хатуу сарыг зөөлөлдөг утгаараа эрт дээрээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Цагаан сарын барилдаанаар жилийнхээ өнгийг үзнэ гэдэг. Тухайн үеийн бөхчүүдийн гол өрсөлдөөн болдог. Цагаан сараар хэн түрүүлэх нь баяр наадмаар түрүүлэх хийморийг сэргээдэг итгэл үнэмшил төрүүлдэг гэдэг утгаараа цагаан сарын барилдаанд бөхчүүд онцгой анхаарал хандуулдаг. Хамгийн сайхан шударга барилдаан болдог гэж боддог.
2002 онд түрүүлэхэд үзүүрлэж байсан нь Доржсамбуу заан байх?
-Тийм. Доржсамбуу заантай 2002 онд, Сүхбат аваргатай 2003 онд. Цагаан сарын барилдаанд 2001 оноос эхлэн 2007 он хүртэл тогтвортой барилдсан. Барилдааны үзүүлэлтийг харж байхад нэг онд үзүүрлээд нэг онд түрүүлээд гэх мэт барилдаан хийсэн байдаг.
Зургаан залуу зааныг дурсахгүй байж чадахгүй нээ?
-Тэр зургаан залуу зааны үе бол ид өрсөлдөөн, барилдааны онцлогоо гаргах гэх мэт. Цэвэр өрсөлдөөн юм даа. Хэн сайн, зөв бэлтгэл хийсэн нь араас нь залгах өрсөлдөөн байсан. Томоохон барилдаанд унахад тэрэнд дүгнэлт хийж нойр хүрэхгүй байх үе байсан. Тийм өрсөлдөөн дунд байсан болохоор илүү бие биетэйгээ найр тавих асуудал байхгүй. Тэр нь тухайн үеийн бөхийн холбооны үйл ажиллагаа оновчтой зөв байсан гэж харагддаг тал ч бий. Ард иргэдийн дунд ямар ч шүүлт байхгүй байсан. Дурсахад их сайхан гэгээлэг дурсамж.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/2-р хэсэг/