Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв. Жижиг дунд үйлдвэрлэлийн “Дэвшил холбоо" хамтран жил бүр жижиг дунд үйлдвэр эрхпэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.
“Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015" үзэсгэлэн худалдааг 11 сарын 20,21.22-ны өдрүүдэд "МИШЭЭЛ ЭКСПО" төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шилдэг 140 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч. аж ахуй нэгж оролцсон бөгөөд үзэсгэлэн худалдааны үеэр үйлдвэр эрхпэгчдэд зориулсан төслийн сургалт, үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж, шилдэг есөн жижиг дунд үйлдвэрийг тодруулж, “Хангарди” өргөмжлөл гардууллаа. Үүнд:
• Нийслэлийн бэлэгдэл бүтээгдэхүүн - “ЭРИЙН ГУРВАН НААДАМ" ХХК Хангардийн бэлэгдэл бүхий нум сум
• Улаанбаатар бренд бүтээгдэхүүн - “ЭНХЖИН СУВЕНИР” ХХК Монголын нэг өдөр коллекци
• Эрүүл мэндийн бүтээгдэхүүн - “ЮНИСОЛ ВАН” ХХК франкфуртер ВВО тахиа гахай үхрийн махан зайдсууд
• Экологид ээлтэй бүтээгдэхүүн - “ИРВЭС ИНТЕРТРЕЙД" ХХК компост эм бүтээгдэхүүн. Энэхүү бүтээгдэхүүн нь органик хог хаягдлыг дахин боловсруулж Компост бэлтгэж авах, хотын цэвэрлэх байгууламжуудын хаягдлыг ариутгаж дахин боловсруулахад ашигладаг ЭМ технологи юм.
• Импортыг орлох бүтээгдэхүүн - “ИВЕНТУС" ХХК А р1из бүтээгдэхүүн
• Дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн - “ГУРВАН САЙХАН ХАЙРХАН" ХХК Үндэсний хувцасны хослол
• Экспортыг дэмжих бүтээгдэхүүн - “ИХ ШАНЬЮ" ХХК “Мейе сазПтег" ийн бүтээгдэхүүн
• Шинэлэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн - “БИШРЭЛТ ХИЙЦ" ХХК бариултай соронзтой сав баглаа боодолтой арьс ширэн бүтээгдэхүүн
• Стандартад нийцсэн бүтээгдэхүүн - “Аяс кашмер" ХХК сарлагийн хөөвөр болон ноолууран бүтээгдэхүүн