2015.11.23

Хэн ч харсан Монголынх гэж танигдахаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

“Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа боллоо.

Тус үзэсгэлэнд 130 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн 58 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагджээ.

Үзэсгэлэн худалдаанд ашиглаж буй лангууны түрээсийг ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих төвөөс хөнгөлсөн байна.

Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл “ Парис улс гэхэд  цамхгаар нь дүрсэлсэн бэлгэ дурсгалын зүйлийг авдаг. Үүнтэй адил бэлгэ, дурсгал үйлдвэрлэгчдийг нийслэл хотоо бэлгэдэхүйц бэлгэдлийг хийхийг уриалж байгаа” гэлээ.

Уг үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос шилдэг есөн бүтээгдэхүүнийг шалгаруулах аж.