Ундны усны аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал хандуулна
2012.03.28

Ундны усны аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал хандуулна

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд "Монголын ногоон суваг"-ийн захирал Б.Батзул нийслэлийн иргэдийн ундны усны аюулгүй
байдлыг хангах УИХ-ын тогтоол гаргах санаачилгыг дэмжсэн 300
мянга гаруй иргэн, холбогдох байгууллагуудаас авсан саналуудыг дэмжин ажиллахыг хүсэн, хүсэлтээ гардуулан өглөө.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө. Энхтүвшин иргэдийн санал, санаачилга бүхий гарын үсгийг хүлээн авч, судлан ажил хэрэг болгоход анхааран ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлэн, УИХ-ын тогтоол гаргах, хууль санаачлах уу гэдгийг хэлэлцүүлэхээ амлалаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.