Аялал жуулчлал бол XXI зууны ногоон үйлдвэрлэл
2012.03.26

Аялал жуулчлал бол XXI зууны ногоон үйлдвэрлэл

БОАЖЯ-наас "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулганыг 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Үндэсний чуулганд төв, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 700 орчим төлөөлөгч оролцов.

Үндэсний чуулганыг Ерөнхий сайд С.Батболд нээж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар энэ чуулганаас санаачилга гарган хэлэлцэхийг хүссэн. Тус салбарын тулгамдсан асуудлууд, цаашдын хөгжлийн чиг зорилт, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон үндсэн илтгэлийг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар тавьж хэлэлцүүлэв.

Мөн УИХ-ын гишүүн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхан болон холбогдох бусад яам, агентлагийн албаныхан оролцон, оролцогчдын санал бодлыг сонслоо.Аялал жуулчлалын салбарын хөгжлийн асуудлуудыг хөндөн ярилцаж, тулгамдсан асуудлуудад тодорхой шийдэл эрэлхийлэх, салбарын бүх талын оролцогчийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулганы зорилго чиглэсэн.Иймээс чуулганы үеэр “Хүний хөгжил-хөдөлмөрийн зах зээл”, “Гадаад сурталчилгаа-маркетинг”, “Дэд бүтэц-хөрөнгө оруулалт” сэдвүүдээр гурван салбар хуралдаан үдээс өмнө болов. Салбар хуралдаануудаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг дэлгэрэнгүй ярилцлаа.

2012.3.23_tour4Түүнчлэн аялал жуулчлалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, салбарын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар төрийн болоод төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр тодорхой санал, шүүмжүүд гарган хэлэлцсэн.

"Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулганыг дараах байгууллагууд хамтран зохион байгууллаа.

• Байгаль орчин, аялал жуулчлалын яам
• Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ
• Нийслэлийн аялал жуулчлалын газар
• Монголын аялал жуулчлалын холбоо ТББМөн дараах байгууллагууд илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэн оролцов.
• ЗТБХБЯ
• Аялал жуулчлалын сургалт судалгааны төв ТББ
• Үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ
• Зочид буудлуудын холбоо ТББ
• Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг ТББ
• МИАТ ХК, Төмөр замын аялал жуулчлалын товчоо, Монголиан Эйрлайнс групп
Эх сурвалж
Байгал орчин аялал жуулчлалын яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.