Дүүргийн 50 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 18-ны өдөр болно.
ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ,
2015.09.14

Дүүргийн 50 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 18-ны өдөр болно.

Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ-ын газраас ойн жилийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа хийж бүтээхийн зэрэгцээ иргэд рүүгээ чиглэсэн 50 багц 125 ажлыг төлөвлөн гүйцэтгэж байгаа билээ.

Өнөөдрөөс дүүргийн хороодын иргэдийн баяр эхэлж байгаа бөгөөд 1, 2, 3, 4 дүгээр хороодын өдөрлөг боллоо.

Өдөрлөгүүдэд тухайн хорооны иргэд оршин суугчдаас гадна, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, төлөөлөгчид, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Л,Нармандах хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Тухайн хороондоо 50 амьдарсан гэр бүл, энэ онд төрсөн хүүхдүүд, гэрлэсэн хосуудыг хүндэтгэн өргөмжилж, хорооныхоо ажилд идэвхи санаачлагатай оролцдог иргэд, баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг 50 жилийн ойн медалиар шагнасан нь өдөрлөгийн оргил үе байлаа.

Мөн өдөрлөгийн үеэр Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс иргэдэд хуулийн зөвлөгөө өгсөн бол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд иргэддээ өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр үйлчилгээ үзүүллээ.