ИТХ-ын дарга Б.Ган-эрдэнэ
2015.08.14
Саку хотын сурагчид СБД-т зочиллоо
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг Япон Улсын Нагано мужийн Саку хотын хооронд “Хүүхэд солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлүүлэн 6 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд Саку хотын сурагчид Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
Тэднийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Л.Нармандах болон холбогдох бусад албаны хүмүүс хүлээн авч дүүргийн үйл ажиллагаа болоод 2014, 2015 оны хагас жилээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулав.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд айлд байрлан ахуй ёс заншилтай танилцахаас гадна Уул уурхайн яам, Газрын тосны газар, Япон цэргийн цогцолбор болон1 дүгээр дунд сургуульд зочилж Монгол хүүхдүүдийн суралцах орчинтой танилцсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.