“ Бизнес санаа ба ажил хэрэг” сэдэвт сургалт зохион байгууллаа
СБДүүргийн ИТХ
2015.06.29

“ Бизнес санаа ба ажил хэрэг” сэдэвт сургалт зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас санаачлан Хаан банктай хамтран дүүргийнхээ 1-ХХ хороодод үүсгэн байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгэн сургалтыг зохион байгууллаа.

Дүүргийн Иргэний танхимд “Бизнес санаа ба ажил хэрэг” сэдэвт сургалтыг зохион байгуулснаар хадгаламж зээлийн хоршоог урт хугацаанд тогтвортой ажиллахад тусламж дэмжпэг өгөх юм. Мөн энэ үеэр дүүргийн ИТХ-ын Ажпын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг сургалтад оролцогчдын дунд С\/А аргачлалаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ нь хадгаламж зээлийн хоршоодод тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж цаашид авч болох арга замуудыг хэлэлцсэн үр дүнтэй сургалт боллоо.