Нийслэлчүүдийн "Хөршийн өдөр" маргааш болно
Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх, зорилгоор жил бүрийн 8 дугаар сарын 22 ны өдөр “Хөршийн өдөр” арга хэмжээг зохион явуулахаар боллоо.
Нийслэл хотод орон нутгаас шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, хэт төвлөрөл бий болж хөрш зэргэлдээ айл өрх, иргэд бие биенээ таньж мэдэхгүйгээс найрсаг дулаан харилцаа холбоо алдагдсан, гудамж талбай, гэр, орон сууц, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх шаардлага гарч тус цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлуулан, 2020 он хүртэл нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх болно.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр:
Ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурна.
Аюулгүй амьдрах нөхцөл боломж бүрдэнэ.
Нийслэлийн иргэд, оршин суугчдын нийгмийн хариуцлага нэмэгдэнэ.
Айл хөршийн нэгдлийг бий болгож тэдэнд өөрсдөөрөө бахархах сэтгэл төрүүлнэ.
Холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэнэ.
Иргэд, оршин суугчдаас ирүүлэх гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэл нэмэгдэнэ.
Цагдаагийн байгууллагад идэвхтэй дэмжлэг үзүүлэх ухамсар төлөвшинө,
Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, оршин суугчдын оролцоо дэмжлэгийг үнэлж, дүгнэдэг, урамшуулах нөхцөл бүрдэх зэрэг үр дүн хүрэх юм.