ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.28/
2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Тарваган тахал өвчний тохиолдлын нас баралт:
Ховд аймгийн Булган суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хөл хориог цуцалсан байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
-Тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 21000 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 7860 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-ХӨСҮТ-д нийт 112 хүн хандаж, 6 хүн шинээр хэвтэж, 30 хүн эмчлэгдэн гарч, 59 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 18 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 8 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
-Дэлхий дахинд 1374 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 490 (35.6%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
-ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Эбола вирүст халдвар:
-2015 оны 07 дугаар сарын 19-ны байдлаар 27807 хүн өвчилж, 11333 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 26 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Өндөр хоруу чанартай шувууны томуу:
-Герман улсын шувууны аж ахуйд шувууны томуугийн H7N7 вирүсээр үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгдэж, 10104 шувуу өртөмхий байсанаас 50 шувуу өвчилж, үлдсэн шувууг устгасан байна.
-Кампож улсад шувууны аж ахуйд шувууны томуугийн H5N6 вирүсээр үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгдэж, Шувууны аж ахуйд 605 шувуу өртөмхий байснаас 256 шувуу өвчилж, 349 шувууг устгасан байна.
Эх сурвалж: ДАЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, сурталчилгаа хийж байна.