Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
Эрүүл мэнд спортын яам
2015.07.24

Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн байдлаар 

Монгол улсад:

Тарваган тахал өвчний тохиолдлын нас баралт:  

 -Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй. Лабораторийн шинжилгээгээр булчирхайн эдийн 24 цагийн шөлний ургалтад тарваган тахлын үүсгэгчийн ген тодорхойлогдсон ба ийлдэс судлалын шинжилгээгээр булчирхайн эдэд ЦНШБУ (5 нүд) эерэг дүнтэй тодорхойлогдсон байна. 

-Нийт анхдагч хавьтлын 55 (халдварын голомтод-32, сумын төвд-23) хүний эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ 

-ЭМСЯ болон ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг давтан хийж, 3 чиглэлийн хариу арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.

Улаанбурхан өвчин: 

-Улсын хэмжээнд 20890 (34) сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1188 хүн лабораторийн шинжилгээгээр, 6800 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 6 хүн шинээр хэвтэж, 5 хүн эмчлэгдэн гарч, 62 хүн одоо эмчлэгдэж байна.

Үүнээс 57 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 7 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ 

-Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Томуу, томуу төст өвчин:  

2015 оны 7 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 19-нийг дуусталх улсын хэмжээнд 68.043 хүн амбулаториор үйлчлүүлсний 1,619 (2.4%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ   

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:  

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд мэдээлэгдсэн хам шинжийн дотор халууралт, тууралтат өвчний хам шинж 68%-ийг эзэлж байгаа ч буурсан үзүүлэлттэй байна. Харин цочмог цусархаг суулгалтын хам шинж Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, олон жилийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ 

ХӨСҮТ-өөс цочмог цусархаг суулгалтын хам шинжийн мэдээнд дүн шинжилгээ хийж, ШУТ-ийн 7 дугаар сарын 27-ний өглөөний хуралд танилцуулах.

Дэлхий дахинд: 

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: 

-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

-Дэлхий дахинд 1374 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 490 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ   

-ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар: 

-2015 оны 07 дугаар сарын 19-ны байдлаар 27807 хүн өвчилж, 11333 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 26 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ 

-ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.