ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээллэж байна
2015.07.24

ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээллэж байна

 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол:
-Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй. Цогцсноос нийт 7 сорьц дээжлэн авч лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
-Сумын төвд хөдөлгөөн хязгаарлаж, 4 цэгт газарт хяналтын пост ажиллаж байна. 
-Сумын төвд 1-р хавьтлын 18 хүнийг тусгаарлаж, сэргийлэх эмчилгээнд хамруулж байна.
-Голомтод талбарын судалгаа хийж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

-ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээний зөвлөмж боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. 
-Голомтод 18 машин техник хэрэгсэлтэйгээр 59 хүн ажиллаж, хариу арга хэмжээг зохион байгуулж байна.

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 20863 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1183 хүн лабораторийн шинжилгээгээр, 6800 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-ХӨСҮТ-д нийт 113 хүн хандаж, 9 хүн шинээр хэвтэж, 5 хүн эмчлэгдэн гарч, 61 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 30 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 8 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна. 

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

-Саудын Араб улсад хүний коронавирүст халдварын 6 тохиолдол шинээр мэдээлэгдсэн байна. 
-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%. 
-Дэлхий дахинд 1374 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 490 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

-Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамтай өдөр бүр мэдээлэл солилцож ажиллаж байна.
-ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар:


-2015 оны 07 дугаар сарын 19-ны байдлаар 27807 хүн өвчилж, 11333 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 26 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.