УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.03.14

Цахим үнэмлэх эрүүл мэндийн мэдээллийг давхар агуулах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын дэвтэр Цахим үнэмлэхэд шилжинэ. Тамга дарж бичилт хийлгэхгүй бөгөөд амар хялбар үйлчилгээг бий болгох давуу талыг тоочиж байна.

Иргэд үүнд шүүмжлэлтэй хандаад байгаа. Урьд өмнө иргэний үнэмлэх цахим хэлбэрт шилжиж тухайн иргэний бүх мэдээлэл багтана гэж хэлж байсан ч өнөөдөр ажил хэрэг болсонгүй. 11 тэрбум зарцуулагдан хийсэн иргэний цахим үнэмлэхний үйлчилгээнд олон түмэн шүүмжлэлтэй хандаж байна.

Намрын чуулганаар УИХ-ын гишүүд 99 хоног хуралдаж баталсан хууль тогтоомжуудын нэг нь Эрүүл мэндийн даатгалын хууль. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэд чанартай аюулгүй үйлчилгээг хүртээмжтэй авах зардлын төлбөрийг нь хариуцах юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Карт байх нь зөв, иргэний үнэмлэхний чиптэй хавсаруулаад хамтруулж шийдэж болно гэж олон судлаачид, IT -гийн эрдэмтэд ярьж байгаа. Техникийн асуудлыг шийдэхийн тулд улс төрийн арга зам, шийдлээр битгий оролцоорой.

Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын мэдээллийг тус цахим үнэмлэх дотроо агуулаад явчихаж болно гэж би хувьдаа үзэж байгаа.