Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсах гэнэ
2013.11.07

Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсана

Эмч, багш нар цалингаа 40 хувиар нэмэхийг шаардаж Чингисийн талбайд маргааш жагсаал хийх болсныг Боловсрол, Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэв.

УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээр эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй тул ийм жагсаал зохион байгуулах болжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн хоёр жилийн инфляцийн түвшин 23.3 хувь, эдийн засгийн өсөлт 23.6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэврийг 46.9 хувиар нэмэгдүүлэх саналыг МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт тавиад байгаа юм. Энэ саналыг хүлээн аваагүй тохиолдолд эмч, багш нар ажил хаялт зарлах ажээ