Уран олборлох нь унтаж байгаа галт уулыг сэргээсэнтэй адил
Орост нэгэн байрны хоёр, гурав, дөрвөн давхарт амьдардаг айлууд учир битүүлгээр нас барж эхэлжээ. Ердөө тавхан жилийн дотор 20 гаруй хүн өөд болсон байна. 2-4 давхрыг тойрсон учир битүүлэг үхэл үргэлжилсээр...
Үүнийг анзаарсан нэгэн сэтгүүлч учрыг олохоор шийдэв. Тэр эхлээд эмнэлэг орж, нас барсан хумүүсийн үхлийн шалтгааныг тодруулжээ. Гэтэл өөд болсон хүмүүс бүгд цусны хорт хавдар оноштой байв. "Цусны хорт хавдар халддаггүй байтал..." хэмээн сэтгүулч эргэцүүлсний эцэст "Иргэний хамгаалалтын алба"-нд ханджээ. Тус албаныхан ирж, айлуудад хэмжилт хийтэл гурван давхрын гэр бүлээрээ нас барсан айлын хананаас цацраг идэвхт бодис олдсон байна.
Цацраг идэвхт бодис ямар хор хөнөвлтэйг та уүнээс харж болно. Хумсны толион чинээ өчуүхэн жижиг цацраг идэвхт бодис өчноон айлыг үхэлд хүргэх аюултай. Нөгөө талаар, уран танд хамаагүй мэт санагдаж болох ч түүнээс ялгарах хорт хаягдал нь таныг, хайртай бүхнийг тань ухэлд, мөхөлд хүргэх чадалтай юм.
Монголыг хөгжүүлнэ, монголчуудыг хөлжүүлнэ гээд байгаа уран бол цацраг идэвхит бодис. Гэхдээ эл элемент байгаль дээр унтаж байхдаа төдийлэн аюултай биш. Харин олборлолт хийж сэрээвэл асар их эрсдэл дагуулдаг. Уран олборлох нь унтаж байгаа галт уулыг сэрээсэнтэй адил. Ялгаа нь галт уулын гамшиг нүдний өмнө явагддаг.
Галт уулын лав таарсан болгоноо тэр дор нь залгиж орхидог бол уран нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хорт бодисууд ялгаруулан байгаль дэлхий, хүн төрөлхтөнийг чимээгүйхэн хордуулж үхлийн муугаар үгүй хийнэ. Уранаас ялгарах цацраг идэвхт бодисууд нь хүний биеийг ионжуулж, эд, эсийг гэмтээдэг. Мэдээж тухайн үед өвдөлт мэдрэгдэхгүй. Харин хэдхэн жилийн дараа хорт хавдраар өвчилж, харахын аргагүй гажигтай хүухэдтэй болно. Яагаад гэвэл цацраг идэвхт бодис биеийг нэвтлэхдээ бух эсийг хоёр хувааж эмх замбараагуй болгосноос толгойдоо гартай, хөлдөө чихтэй, гэдсэндээ нүдтэй үр удамтай болох аюултай.
Уранаас ялгарах цацраг идэвхт бодисууд нь хүний биеийг ионжуулж, эд, эсийг гэмтээдэг. Хэдхэн жилийн дараа хорт хавдраар өвчилж, гажигтай хүүхэдтэй болно.
Уул уурхай нээгдвэл өчнөөн ажлын байр бий болно гэсэн бодолтой цөөнгүй хүмүүс байдаг. Үнэхээр ажлын байр нэмэгдэх үү, эсвэл өвчин, эмгэгтэй хүмүүс олшрох болов уу. Канадад Делин хэмээх 600 хүрэхгүй хүн амтай нэгэн тосгон бий. Эл тосгоныг "бэлэвсэи эхнэрүудийн тос-гон" хэмээн нэрлэдэг. Учир нь тус тосгоны эрчүуд амь зуулгаа залгуулахын тулд ураны уурхайд ажилласнаас хорт хавдраар өвчлөн хэдхэн жилийн дотор шил дараалан нас баржээ. Иймэрхүү жишээ олон бий. Ураны уурхайд ажиллахгүй ч ойр хавьд нь амьдрах мөн аюултай.
www. golomt.org сайтад "Ураны уурхайтай ойрхон амьдардаг иргэд хорт хавдраар өвчлөх өндөр магадлалтай нь су-далгаагаар тогтоогдсон. Кыргызийн Майлуу-Суу гэдэг ураны уурхайн хотхоны оршин суугчдын дуид хорт хавдрын өвчлөл улсын дунджаас хоёр дахин их байжээ. 195S-1990 оны хооронд Америкийн Нью Мексико мужийн Навахо омгийнхон, ПорТупш, Нигер зэрэг олон орны уурхайн ойр орчмын оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөл харьцангуй өндөр байв" хэмээн бичжээ.
"Атомын цахилгаан станц барихгүй. Харин уранаа олборлож шар нунтгаа экспортлон асар их ашиг олох боломж бидэнд байна” хэмээн ярих эрх мэдэлтнүүд ярих нь бий. Уран олборлоход гарах хаягдал, атомын цахилгаан станцын цөмийн хаягдал хоёр хоорондоо тэнгэр, газар шиг ялгаатай. Уран олборлохоос үүсэх хорт хаягдлыг гар буутай зүйрлэвэл цөмийн хаягдал бол “атомын бөмбөг” л гэсэн үг.
Ураны хаягдал гашуй л юм байна шүү дээ гэж та битгий эндүүрээрэй. Атомын бөмбөгний хажууд өчүүхэн хэдий ч гар буу өч төчнөөн хүний амийг хөнөөх чадалтай шүү. Гэхдээ эл цөмийн хаягдал гэх "атомын бөмбөг" эх оронд минь дэлбэрч, хайртай бүхнийг минь үгүй хийх аюул ойрхон байна. 2010 онд батлагдсан "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-д”Монгол улсад цөмийн ”циклииг хөгжүүлнэ гэсэн заалт бий. Тэгвэл цөмийн цикл гэж юу вэ.
АНУ-ын Аризоны цөлд 1940-өөд оноос уран олборлосны улмаас нутгийн уугуул оршин суугч Навахо индианууд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, уламжлалт амьдрал, соёл иргэншил нь устах аюул тулгарчээ.
Ураныг худалдаж авсан улс орон боловсруулаад цөмийн эрчим хүч гарган авсныхаа дараа хог хаягдлаа анх олборлож, экспортолсон улсдаа буцааж өгөх нь цөмийн цикл юм. Өөрөөр хэлбэл, атомын цахилгаан станцаас гарсан цөмийн хаягдлыг анх олборлож, экспортолсон улс нутагтаа заавал булшлах естой гэсэн уг. Олон улсын атомын эрчим хүчний агентлагий эл цөмийн циклийг нэгдэн орсон улсууд мөрддөг. Энэ бол хөгжингүй орнуудын хүний гараар могой бариулж байгаа башир арга.
Дээрхийн гэгээнтэн Далай лам "Хамаг залуу нас, эрүүл мэндээ мөнгөний хойноос хөөцөлдсөөр үгүй хийгээд, эцэст нь олсон бүх мөнгөө биеэ эмчлүүлэхэд зориулдаг хүн гэдэг амьтныг ойлгодоггүй" хэмээн өгүүлсэн нь бий. Өнөөдөр уран олборлох нь ашигтай мэт санагдаж байгаа ч маргааш учрах аюулын дэргэд тэр ашиг хонжоо юу ч биш. Сүүлчийн мод огтлогдох цагт мөнгө хоол болохгүйг бүгд ухаарна гэх мэргэн үг бий.
Xөгжингүй орнуудын манайх руу шүлэнгэтээд байгаа уран тийм ховор элемент үү. БОНХ-ийн сайдын зөвлөх Щ.Пүрэвсүрэн "Хаана ч очоод нэг тонн шороог захын нинжагаар аятайхан "угаалгаж" чадвал нэг грамм ураныг төвөггүй ялгаж авч болно. Дэлхийн 20 км зузаан давхаргад 300 их наяд буюу гурвын ард 14 тэг тавьсантай тэнцэх хэмжээний тонн уран байгаа гээд бод доо" хэмээжээ.
Тэгэхээр уран дэлхий нийтэд тийм ч ховор элемент биш байж таарах нь. Тэгвэл өндөр хөгжилтэй орнууд өөрийн нутаг дэвсгэр дээрх ураныг хөндөхгүй, яагаад ядуу буурай, хөгжиж буй орнуудаас экспортлох гээд байна вэ. Дэлхийд ураны нөөцөөрөө эхний тавд жагсдаг ОХУ яагаад манайхаас уран экспортлохыг санаархаад байна вэ. Таны хүсэл үсрэнгүй хөгжил, тэвш дүүрэн мөнгө, гажигтай үр удам, өвчилсөн бие, мөхсөн байгаль гэж үү !