Түймэрт жил бүр дэлхийн ойн нэг хувь устдаг
Дэлхийд жилд дунджаар 350 сая га ургамал шатаж, нийт ойн нэг хувь нь устаж үтүй аж.
2012.11.16

Түймэрт жил бүр дэлхийн ойн нэг хувь устдаг

 Оpoc, Австрали, Грект жил бүр их хэмжээний ой түймэрт шатаад зогсохгүй үүнээс үүдэлтэй хохирол хэдэн сая ам.доллараар хэмжигдэж байна. Ойн түймэр эрт үеэс байсан байгалийн үзэгдэл. 

Өөрөөр хэлбэл, экосистем өөрөө өөрийгөө шинэчилж, залуужуулдаг эерэг үзэгдэл хэмээн эрдэмтэд үздэг. Жишээ нь, Газар дундын тэнгис орчмын ойн экосистем галын үр дүнд хувьсан өөрчлөгджээ. Нарс гэх мэт зарим мод үрийн саваа нээж, агаарт цацахад галын илч тусалдаг байна. Мөн эндхийн мөнх ногоон царс зузаан холтосныхоо ачаар ихэн түймэрт тэсэж үлддэг. Түүнчлэн өтгөн шигүү ойд түймэр цоорхой гаргаж, өөр төрлийн ургамал ногоо ургах боломж олгодог байна.

Аянга цахилгаан, галт уулын дэлбэрэлт гээд байгалийн жамаар түймэр гардаг ч газар цэвэрлэх, талбай бэлдэх зэрэг хүний үйл ажиллагаа ихэнх түймрийн шалтгаан болж байна. Заримдаа хүмүүс хэтэрхий хайхрамжгүйгээс болж гал алддаг. Газар дундын тэнгис орчмын нутагт гарсан ойн түймрийн 95 хувийг хүн тавьжээ.

2006-2009 оны хооронд Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймгийн улсын хил дагуух бүс нутгаар нийт 39 удаагийн түймэрт дөрвөн сая орчим га ой, хээр шатжээ.

Их хэмжээний газар нутгийг хамарсан түймэр асар том утаан хөшиг татуулж, улмаар хортой утаан үүл үүсгэдэг. Ийм явдал 2010 онд ОХУ-д тохиолдсон бөгөөд хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд   тайлбарлаж   байв. Газар дундын тэнгис орчмын ойн экосистев галын үр дүнд хувьсан өөрчлөгджээ. Гэхдээ түймрийн давтамж нэмэгдэж, хамрах хүрээ нь хэт томорвол ойгоо бүхэлд нь үгүй хийх, цаашлаад хүлэмжийн хий нэмэгдэх, ургамал ан амьтны олон төрөл зүйл устах аюул нөмөр байдаг. Мөн 1997 онд Борнео арал дээр гарсан түймэр хэдэн зуун мянган га ой модыг шатааж, утаа, үнс нурам нь олон сарын турш Зүун өмнөд Азийг бүрхсэн түүх бий.

Түүнчлэн ойн түймэр нь их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, энэ нь ойн түймэр дахиад ойр ойрхон гарах нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. Уг нь ойг сэргээх, шинэчлэх байгалийн нэг арга бол түймэр. Гэхдээ түймрийн давтамж нэмэгдэж, хамрах хүрээ нь хэт томорвол ойгоо бүхэлд нь үгүй хийх, цаашлаад хүлэмжийн хий нэмэгдэх, ургамал, ан амьтны олон төрөл зүйл устах аюул нөмөрч байдаг.

Монголд сүүлийн таван жилд ойн сангийн 1925 мянган га талбай  түймэрт өртсөн байна.

Модны экологи, эдийн засгийн үнэлгээ шинэчлэгдсэнээр нэг га ой 16 сая төгрөг болж өссөн.

Урд нь энэ үнэлгээгээр 1-2 сая төгрөг байсан юм. Үүнтэй холбоотой түймрийн нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарах болсон.

Зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөждөг. Ингэснээр хоёр улсын хил орчмын экологи, эдийн засагт их хэмжээний хохирол үзүүлж байгаа юм.