Дундговь аймгийн харъяат салбар бүрийн төлөөлөл бүхий эрдэмтэн, судлаачид 7 үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ
Дундговь аймгийн эрдэмтдийн "НУТГИЙН ХӨГЖИЛД ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО" анхдугаар чуулган өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 04 өдөр Төрийн ордны Чингис хаан танхимд болж Дундговь аймгийн харъяат салбар бүрийн төлөөлөл болсон нийт 85 эрдэмтэн, судлаачид оролцож 7 үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ.
Анх удаа зохион байгуулагдсан энэхүү чуулган нь Дундговь аймгаас төрөн гарсан эрдэмтдийг нэгтгэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орон нутгийн онцлог, уур амьсгал, газар нутаг, хүн амын эрүүл мэнд, сурч хөгжих боломжид чиглүүлэх, үр дүнг нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит хөрсөнд буулган хэрэгжүүлэх, нутаг орныхоо хөгжилд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн зорилгоо биелүүлсэн чуулган болж өндөрлөлөө.



Холбоотой мэдээ
2025.04.05
2025.04.04
2025.04.04